Өвлийн бэлтгэл хангахад 725 мянга гаруй тн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг шат дараатай татан авах шаардлагатайг “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд салбарын сайдад уламжиллаа.
БОАЖын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэр, нөөцийн талбайн ажилтай амралтын өдрөөр танилцан, сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөцийг бэлтгэх, татан авах, тээврийн зардлыг шийдэх хүрээнд дараах асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, 2021-2022 оны өвлийн бэлтгэлд шахмал түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 725 мянга гаруй тн шаардлагатай. Нөөцийг шат дараатай татан төвлөрүүлэх тээвэрлэлтийн зардлыг шийдэх, баруун бүсийн үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, нүүлгэх ажлыг зохион байгуулна. Мөн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулж, айл өрхийг сайжруулсан түлшээр хангахын тулд үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлэхийг шийдэх, эдгээрт шаардагдах төсөв, зардлыг шийдэж өвлийг өнтэй давах бэлтгэлийг зундаа базааж дуусгах чиглэлээр ажиллажээ.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийн түлшний хэрэглээг таслахгүй хангах бэлтгэлийг цаг хугацаанд нь гүйцэтгэхдээ агаар, орчны бохирдлын үнэлгээг тухай бүрд нь хийхийг БОАЖ-ын сайд Н.Уртнасан онцоллоо.
Өнгөрсөн онд агаарын чанарыг сайжруулах бүсийг дөрөв хуваан, хамрах хороодын тоог заасан. “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр энэ бүсийн айл өрхийн түлшний хэрэглээг хангахад 525 мянган тн шахмал түлш үйлдвэрлэжээ.
Энэ онд 725 мянга гаруй тн түлшний түүхий эдийг шат дараатай татан авах бөгөөд одоогоор баруун бүсийн үйлдвэрт 26 мянга, зүүн бүсийн үйлдвэрт 28 мянга, Төв аймгийн нөөцийн талбайд 73 мянган тн түүхийн эдийн буюу мидлингийн, 855 тн барьцалдуулагчийн нөөцтэй байна.
Цар тахлын нөлөөгөөр түүхий эд татан авах, техник хэрэгслийн сэлбэг, хангамжийн нийлүүлэлт удааширч, одоогоор 26 машин сул зогсож байгаа аж. Түүнчлэн тээврийн хэрэгслийн ачааны жингийн хязгаарлалт, зөөвөрлөлтийн маршрутын 60 км нь шороон замтай байгаа зэрэг тулгамдсан асуудлаа “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд танилцуулжээ.
| Өвлийн бэлтгэл ажил хангахад 725 мянга гаруй тонн шахмал түлшний түүхий эд шаардлагатай |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |