Өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны 8-20 цаг хүртэлх цаг агаарйн урьдчилсан мэдээг хүргэж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх аж. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орох бол бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Халх голын сав газраар 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байх төлөв гарчээ.
Харин Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй гэсэн мэдээ иржээ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
Улаанбаатарт өнөөдөр бороо орохгүй |
|
2025-03-15 16:32:13
2025-03-15 15:30:12
2025-03-15 14:51:59
2025-03-15 12:10:25
2025-03-15 11:56:24
2025-03-15 11:00:00
2025-03-15 10:52:29
2025-03-15 10:15:58
2025-03-15 10:07:26