Цаг агаар сэрүүсч, галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хий мэдрэгчийг зөв ажилууллах болон зуух яндангийн битүүмжлэлийн талаар албаныхан зөвлөгөө өгч, мэдээлэл хийлээ. Өчигдөр шөнийн байдлаар 11 өрхийн 24 хүн угаартсан гэх дуудлага бүртгэгдсэн бөгөөд тэдний ес нь бага насны хүүхэд байна. Одоогоор хоёр иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Бусад нь хөнгөн байдлаар угаартсан учраас зөвлөгөө аваад буцжээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор дүүргүүдийн онцгой комиссыг хуралдуулж, мэргэжилтнүүд 72 цагийн дотор бүх айл өрхүүдээр орж, зөвлөмж өглөө. Өвөлжилтийн бэлтгэлээ хийгээгүй, зуух яндан нь эвдрэлтэй, яндангаа хөөлөөгүй олон айл байна. Тиймээс төрийн албан хаагч, дүүрэг хороодын 6000 ажилтан, орон тооны бус 4500 ажилчин, “Тавантолгой түлш” компанийн 1000 гаруй ажилтан оройн 17.00 цагаас эхлэн 72 цагийн хяналтын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Мөн зургаан дүүргийн 162 мянган айл өрхөд улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр угаарын хий мэдрэгч суурилуулсан. Одоо агаарын чанарыг сайжруулах бүс тэлэгдэж байгаа учраас нэмж, 15 мянган угаарын хий мэдрэгчийг суурилуулна. Тэр үеэр угаар мэдрэгчгүзй айлууд шинээр авч болно. Мөн энэ сарын 19-нөөс бүх нийтээрээ угаарын хий мэдрэгчээ ажиллуулна” гэв.
Харин “Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 200 өрх тутамд нэг хяналтын ажилтан ажиллаж байгаа. Эдгээр хүмүүс өдөр бүр айл өрхүүдээр явж, угаарын хий мэдрэгч байгаа эсэхийг шалгаж, зуух яндангийн бүрэн бүтэн байдлын талаар зөвлөмж өгч байна. Угаар мэдрэгчийг айл өрхүүдээр явж шалгахад авдартаа хийсэн тохиолдол гарсан. Манай ажилчид үнэ төлбөргүй янданг хөөлж, зуух пийшинг засварлаж байна. Өнгөрсөн хугацаанд бид нийт 13 мянга 500 өрхөөс засвар үйлчилгээтэй холбоотой дуудлага хүлээн авч, 12 мянга 671 өрхөд үйлчилсэн. Нийслэлийн удирдлагаас сайжруулсан шахмал түлшний нөөцлөлтийн агуулахын санхүүжилтийг шийдвэрлэж, одоогоор 90 гаруй агуулах, баазад 80 мянга орчим тонн түлш нөөцлөөд байгаа. Өнгөрсөн жилийн хувьд 11 хангамжийн бааз, 389 түгээлтийн цэг ажиллаж байсан. Энэ жил 30 хангамжийн бааз ажиллах талбайг бэлдээд байна” хэмээн ярилаа.
| 90 гаруй агуулах, баазад 80 мянга орчим тонн түлш нөөцөлсөн гэв |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |