-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хамгийн анхны уран бүтээлээ хэдэн онд гаргаж байсан бэ. Хэрхэн урлагт хөл тавьж байв?
-Хамгийн анх Солонгос реппер, сургуулийнхаа найз “Ishday”-тай хамтран “Matter of time” нэртэй уран бүтээл хийж “Soundcloud” болон "Youtube" хуудсанд нийтэлж байлаа. Тэр үед анхны уран бүтээл учраас тэр юм болов уу үзсэн хүний тоо нэмэгдэх бүрд баярласан. Үзэлт нь 1000 хүрэхэд л ямар их баярласан гэж санана. Уран бүтээлээ 2015 оноос эхлэн хийсээр байна.
-Тайзны нэр нь “Rutuu” шүү дээ. Яагаад ингэж нэрлэх болсон юм бэ?
-“Turuu” гэдгийн тонгоргоод "Rutuu" болгосон доо.
-Дууныхаа үгийг өөрөө зохиодог уу?
-Дууныхаа үгийг өөрөө зохиодог. Тэр дуугаараа юу илэрхийлмээр байгаагаа бодож байгаад зохиодог. Байнга нэг утгатай дуу хийнэ гэж байхгүй учраас тухайн үеийн мэдрэмжээрээ л зохиодог доо.
-Дууны үг зохиох үедээ өөртөө тусгайлан цаг гаргаж, орчин бүрдүүлдэг үү?
-Ер нь өдөр бүр өөртөө төвлөрч суугаад дууны үг зохих цаг гаргахыг хичээдэг.
-Таны хувьд Солонгос Улсыг ямар зорилготойгоор зорьж байсан бэ.
Зорилго нь биелсэн болов уу?
-Хөгжим хийж, өөрийгөө хөгжүүлж суралцаад олон зүйл ойлгоод ирэхийг хүссэн. Зорилгууд минь биелсээр байгаа.
-Гадаад суралцаж, амьдарснаар их зүйл сурдаг гэдэг шүү дээ. Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Хувь хүнээсээ хамаараад өөр байх. Гэхдээ миний хувьд их зүйл сурч мэддэг юм шиг санагдсан.
-Гадаадад уран бүтээл хийх Монгол Улсдаа дуу хийхээс өөр байсан уу. Ялгаа гарч байв уу?
-Ер нь тийм том ялгаа байгаагүй ээ. Надад хаана ч байсан дуу дуулж, уран бүтээл хийж байвал сайхан байдаг. Хоёр улсад уран бүтээл хийхэд ялгаатай байдал гэвэл соёлын ялгаа , ажилд хэрхэн хандаж байгаа байдал нь л жаахан ялгарах байх.
.jpg)
-Олны танил хүний хувьд эерэг сөрөг олон сэтгэгдэл ирдэг байх. Хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ирсэн сөрөг сэтгэгдлүүдийг хүндээр хүлээж авахаа больсон байна. Хааяа нэг сэтгэгдлүүдийг гүйлгэж хардаг.Тогтож нэг бүрчлэн уншаад байдаггүй.
-Тэр сэтгэгдлүүдээс хэзээ мартагддаггүй сэтгэгдэл бий юү?
- Би 13 настайдаа youtube дээр бүжгийн бичлэгээ нийтэлж байлаа. Тэр үед ирсэн сөрөг сэтгэгдлүүдийг хараад гайхширч билээ. Хүүхэд байсан болохоор тийм сэтгэгдэл авах сонин байсан байх.
-Гадаадад амьдардаг байхдаа ямар үед хамгийн их эх орноо санадаг байсан бэ?
- Мөрөөдлөө биелүүлэхийн тулд завгүй байдаг байсан. Хэчнээн ядарч байсан ч мөрөөдөл маань байгаа учраас тийм их санаагүй ээ. Харин Монгол дуунуудаа сонсохоор сэтгэл жаахан тиймхэн болдог байсан.
-Дуунуудаа олон хэл дээр дуулдаг шүү дээ. Хэдэн хэлээр ярьж чадах вэ?
-Би Солонгос, Англи, Орос хэлээр ярьж чадна. Өөрийгөө тийм сайн гэж боддоггүй. Бага ангиасаа хэл сурч эхэлсэн. Ер нь хэл сурах нь миний сонирхол байсан юм болов уу.
-Шантарч байсан үе бий юу?
-Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр явж байгаа учраас шантарч байгаагүй ээ.
-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Дуучин болно гэж бодож байв уу?
-Их нийгмийн идэвхтэй, тэмцээн уралдаанд их ордог хүүхэд байсан. Бага байхаасаа л урлагийн хүн болохыг мөрөөдөж ирсэн.
-Ирээдүйн зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Төлөвлөсөн зүйл олон бий. Одоогоор шинэ цомгоо гаргахаа ажиллаж байна.
.jpg)
-Залуучуудад хандаж хэлэхийг хүсдэг үг байгаа юу?
-Гоё байгаарай.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| ЗАЛУУ ДУУЧИН "RUTUU": ХААНА Ч БАЙСАН УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙЖ БАЙХ ХАМГИЙН САЙХАН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |