Коронавирусийн халдвар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тархсан байж болзошгүй талаар зарим хэвлэл мэдээлжээ. Тодруулбал, коронавирусийн халдвартай ачаа тээврийн жолооч Д-ийн дүү МУБИС-ийн оюутантай уулзсан нэгэн иргэн УНТЭ-ийн гал тогооны ажилтантай холбоо тогтоосон байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Үүнтэй холбоотойгоор тус эмнэлэгт хөл хорио тогтоож, хавьтал үүсгэсэн байж болзошгүй ажилчдыг тусгаарласан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Бид энэ талаар УНТЭ-ийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Одоогийн байдлаар манай эмнэлэгт хөл хорио тогтоогоогүй бөгөөд гал тогоо хэвийн ажиллаж байна.Эмнэлгийн амбулатори үзлэгээр өвчтнүүдээ үзэж байгаа. Хатуу дэглэмийн хөл хориотой байгаа учраас хаалганыхаа тоог цөөлсөн. Гэхдээ хавьтал болсон байж магадгүй гал тогооны ажилтныг тусгаарласан гэдэг нь үнэн. Түүний ойрын хавьтлыг нь тогтоогоод тусгаарласан гэсэн. Гэхдээ энэ талаар манай халдвар судлалын эмчээс тодруулаарай” гэв. Бид энэ талаар УНТЭ-ийн халдвар судлалын эмчээс тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Хавьтал болсон байж магадгүй гал тогооны ажилтныг тусгаарласан гэдэг нь үнэн. Түүний ойрын хавьтлыг нь тогтоогоод тусгаарласан гэсэн
| УНТЭ: Гал тогооны ажилтныг тусгаарласан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |