-ХОЁР НАЙЗЫГ НЬ ХҮН ЗОДООД БАЙХААР НЬ МАШИНДАА СУУЛГАЖ, ЗУГТСАН ГЭСЭН-
Дорнод аймгийн Хэрлэн суманд автомашинаар хүн мөргөж, хэргийн газраас зугтсан хэрэг гарсан. Тодруулбал, тус сумын долдугаар багийн нутаг дэвсгэр, 52А байрны урд долдугаар сарын 21-ний 03:00 цаг орчимд 18 настай эрэгтэй Д “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй С-ийг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд хэргийн газраас зугтсан байдаг. Тэгвэл бид тус хэргийг үйлдсэн Б.Дөлгөөний аав М.Бас-Эрдэнэтэй холбогдож уг хэргийн талаар тодрууллаа.
-Танай хүүхдийн автомашинд дайруулсан Э.Санчирын биеийн байдал хүнд байгаа гэсэн. Гэр бүлтэй нь уулзаж, холбогдсон уу?
-Бид дотор нь орж чадахгүй байгаа болохоор бие нь ямар байгааг сайн мэдэхгүй байна. Аймгаас түргэний тэргээр авч явахад нь манай гэр бүлийн хүн дагаж явсан. Хотод очоод яаралтай хагалгаанд орсон. Одоогоор тэргэнцэртэй байгаа гэдгээс нь бусдыг би мэдэхгүй байна. Ямар ч байсан манайхаас хохирогч хүүгийн эмчилгээний зардлыг бүрэн хариуцаж, үргэлж хамт байгаа.

-Яагаад хүн дайрсан тухай хүүхэдтэйгээ ярилцаж үзсэн үү?
-Мэдээж, эцэг хүний хувьд хүүтэйгээ ярилцсан. Хэрэг гардаг өдөр буюу өнгөрсөн сарын 21-ний орой над руу залгаад “Аав би цагдаа дээр байна. Хүн дайрчихлаа. Гэхдээ нөгөө хүн нь гайгүй байх аа” гэж хэлсэн. Дараа нь ярилцахад “Манай хоёр найзыг зодоод байхаар нь найзуудыгаа салгаж, машиндаа суулгаж аваад зугтсан” гэдэг үг л хэлсэн.
-Хэргийн газраас зугтсан гэж байсан. Юунаас болж зодолдох болсон талаараа хэлээгүй гэсэн үг үү?
-Хэрэг мөрдөн байцаалтад яваа болохоор цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхийг хориглосон. Миний ойлголтоор болон олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгээс харахад хорь гаруй хүүхэд манай хүүгийн найзуудыг зодсон байгаа юм. Тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын богино хэсэг нь л тус бичлэгт үлдсэн юм билээ. Хоёр, гуравхан хүүхдийг хорь гаруй хүүхэд 30 гаруй минут зодсон.Тэр хугацаанд тухайн зодооныг харсан, бичлэг хийж байсан хүмүүсийн нэг нь ч цагдаад дуудлага өгөөгүй байгаа юм. Тэгээд хүү маань найзуудыгаа машиндаа суулгаж аваад л хөдөлсөн байна лээ. Та нар тэр бичлэгийг лавшруулаад сайн хараарай. Яг яагаад муудалцсаныг нь мэдэхгүй байна. Эмэгтэй хүүхдээс болж муудалцсан байх магадлалтай. Миний хүү зодоонд оролцох нь бүү хэл машинаасаа ч буугаагүй юм байна лээ.
-Танай хүү жолооны үнэмлэхтэй юу, өөрийнхөө автомашиныг унаж явсан уу?
-Өнгөрсөн өвөл 18 нас хүрээд жолооны үнэмлэхээ авсан. Тухайн үед ээжийнхээ машиныг унаж явсан.
-Б.Дөлгөөнийг саатуулсан байх. Та хүүтэйгээ уулзсан уу?
-Цагдаа нар “Энэ бичлэг нэгэнтээ олон нийтийн сүлжээнд цацагдсан учир танай хүүхэд амиа хорлох магадлал өндөртэй. Хараа хяналтаа сулруулж болохгүй шүү” гэж хэлсэн. Амиа хорлочхож магадгүй гэж эмээсэндээ би өглөөдөө цагдаагийн байгууллагад хүргэж өгч, оройдоо очиж авч байгаа. Хүүгээ өмөөрч, хаацайлахгүй. Үнэхээр хэрэг нь шийдэгдвэл үүрэх ёстой ялыг нь эдлүүлнэ. Миний хүү дайрсан болохоор хамгийн их ялыг нь эдлэх байх. Харин би тухайн хэрэгт оролцсон бүх хүүхдийг зохих ёстой шийтгэлээ эдэлж, хариуцлага хүлээх байх гэж итгэж байна. Нэгэнд нь тохож орхих биш хэн нь ямар буруутайг нь тогтоож, хүн бүрд тохирох хариуцлагыг нь хүлээлгэсэн нь зөв.
-Танай хүүхэд өмнө нь хэрэгт холбогдож байсан уу. Ямар хүмүүжилтэй хүүхэд вэ?
-Өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байгаагүй. Яах вэ таван настайгаас нь сургуульд оруулчихсан болохоор ангийнхныгаа хүртэл ах, эгч гэдэг. Эрх зантай гэж хэлж болно. Би дахиад хэлье. Тэр хүүхдүүдээс хамгийн өндөр ялыг нь манай хүү үүрэх нь тодорхой. Харин бусад нь гэмгүй үлдэлгүй хариуцлагаа үүрэх ёстой.
-Та Дорнод аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч юм билээ. Олон иргэн таны байр сууриа илэрхийлэхийг хүлээж байгаа байх?
-Хамгийн түрүүнд ард иргэдээсээ уучлалт гуйя. Миний хүүхэд бусдад хүнд гэмтэл учруулсанд маш их харамсаж байна. Бид тэр хүүхдийг хөл дээр нь босгохын тулд чадах бүхнээ хийх болно.
Хүүгээ өмөөрч, хаацайлахгүй. Үнэхээр хэрэг нь шийдэгдвэл үүрэх ёстой ялыг нь эдлүүлнэ. Дайрсан хүн нь болохоор хамгийн их ялыг нь эдлэх байх. Харин би тухайн хэрэгт оролцсон бүх хүүхдийг зохих ёстой шийтгэлээ эдэлж, хариуцлага хүлээх байх гэж итгэж байна.

| Дорнод аймагт хүн дайрсан Б.Дөлгөөний аав М.Бас-Эрдэнэ: Хүү минь ял сонсох нь тодорхой, бусад нь ч гэсэн тохирох хариуцлагаа хүлээх ёстой |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |