Тэгвэл бид ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбарын дарга, докторант С.Нарангэрэлтэй нөхцөл байдлын талаар утсаар ярилцлаа.
-Сайн байна уу. Улаанбаатар хот үерт автаж, нөхцөл байдал таагүй байна. Энэ талаар та 15 жилийн өмнө судалгаа хийж байсан юм билээ. Энэ талаар яриа дэлгээч?
-2006 онд Газарзүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн энэ үедээ залуу судлаачдын эрдэм шинжилгээний хуралд өгүүлэл бичиж оролцож байсан юм. Тухайн үед сургуулиа төгсөөд удаагүй залуу судлаач байсан учир дутуу дулимаг зүйл бий байх. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал буюу одоо бидэнд тулгараад буй асуудлыг талаар бичиж байлаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот аль ч талаараа багтаамжаа дийлэхээ болж, Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь оршин сууж байна. Үүнээс үүдэн төлөвлөлтгүй зам, барилга, байгууламж хэт ихэссэн. Ерөнхийдөө Сэлбэ голын ойролцоох ой, шугуй үерийн усыг тогтоох үүрэгтэй голын хөндийн ой, шугуйг сүйтгэж, бетонон талбай нэмэгдсэн нь үер үүсэх гол шалтгаан болж байгаа. Хэн бүхэн байгальтайгаа ойр амьдрахыг хүснэ. Энэ хэрэгцээнд нь тулгуурлан барьж буй барилга байгууламждаа гамшиг, эрсдлийн үнэлгээ, байгаль газарзүйн нөхцөлийн судалгаа дутуу хийсэн нь харамсалтай. Мөн иргэд үерийн далан дунд, өндөр хүчдэлийн шугам дор, эгц хажуу газар, голын эрэг татам гэх суурьшихыг хориглосон бүсүүдэд буусан нь эмзэг байдлыг нэмэгдүүлж байна.
-Та судлаач хүний хувьд байгаль, цаг уурын талаас нь тайлбарлаж өгөөч?
-Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ гамшгаас урьдчилан сэргийлэх, даван гарах арга хэмжээг авч ажиллаж байна. Учир нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор өнгөрсөн 30-40 жилд хур тунадасны хуваарилалтад тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Тухайлбал бороо зүсэрч орох тохиолдол багасаж, аадар буюу богино хугацаанд маш их хэмжээний усархаг бороо орж байна. Бороо тогтмол бага хэмжээгээр орохгүй байгаагийн улмаас хөрс чийг авахгүй, хуурайшиж, хатаж байгаа бөгөөд энэ нь газрын доройтолд нөлөөлж байдаг. Ийм нөхцөлд аадар бороо ороход хөрс шингээж, ус чийгээ авч чадахгүй, үер болоод урсаж байгаа юм. Тухайлбал, статистикаас харахад сүүлийн 30 гаран жилд үерийн давтамж хэд дахин нэмэгдсэн байдаг. Дээр хэлсэнчилсэн ус чөлөөтэй урсах голын хөндийг хөндөхгүй, инженерийн хамгаалалтын байгууламжуудыг зөв төлөвлөж байж үерт автахгүй байх боломжтой. Нөгөө талаасаа хотжилттой холбоотойгоор ургамлын нөмрөг, био массын хэмжээ багасаж буй.
-Сэлбэ голын ойр орчмын 27 барилгын автомашины зогсоол, B1 давхар усанд автаад буй. Цаашид энэ барилгуудын насжилт, аюулгүй байдал хэр байх бол?
-Манай улс үерийн эрсдэл, түүнээс хамгаалах инженерийн байгууламжын чадавхи сул байгааг сүүлийн жилүүдийн үер харуулж байна. Суурьшил, барилгажилттай холбоотойгоор бетонон талбай нэмэгдэж, ус зайлуулах шугам боломжийн хэмжээнд хийгээгүй, үерийн усыг чөлөөтэй урсгах боломж хязгаарлагдаж байна. Сэлбэ голын хувьд байрзүй, ус хураах талбайн хувьд ихээхэн онцлогтой хөндий юм. Дээд хэсэгтээ олон жижиг амуудтай, тэндээсээ эх аван хотын дундуур урсаж, Туул голд цутгадаг. Иймд голын хөндийд барилга барих нь эрсдэлтэй бөгөөд инженерийн тооцоо, төлөвлөлт, шинжлэх ухааны судалгаа шинжилгээн дээр үндэслэн зөв шийдэл гаргах нь зайлшгүй хэрэгтэй. Цаашид голын сул хайрга, чулуулаг, хөрсний ус ихтэй газарт баригдсан барилгууд суулт өгөх, барилгын чанарт нөлөөлж болзошгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын судалгаа чухал.
-Гэр хорооллын бие засах газрын ус хальж, гудамжаар хогтойгоо урсаж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд болон байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнийг хэрхэн зохицуулах нь зүйтэй бол?
- Хот төлөвлөлт алдагдаад олон жил болж байна. Анхны ерөнхий төлөвлөгөөнүүд хэрэгжилт, биелэлт сайтай байсан гэдэг. Харин сүүлийн хотын ерөнхий төлөвлөгөөнүүд хэрэгжилт муу байгаа юм болуу гэж боддог. Нийслэлийн 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байгаа. Манай хүрээлэнгийн судалгаагаар нийслэлд нийт 150 гаруй мянган нүхэн жорлон тоологдсон. Эдгээр нүхэн жорлонгууд, ялангуяа голын хөндийн нам дор байрлалтай бүх жорлонгууд үерийн усаар угаагдаж байгаа. Хотын гудамж дундуур бохир, хог, бактериар дүүрэн ус урсаж, үүгээр нь бид амьсгалж байгаа нь харамсалтай. Үнэндээ Улаанбаатар хот орчны бохирдлоор туйлдаа хүрч байгааг олон судалгаанаас харж болох байх агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байна. Анх иргэдэд газар олгохдоо үерийн аюулын бүсэд газрын гэрчилгээ олгосон нь буруу. Нөгөө талаасаа шилжин ирж буй иргэдтэй холбоотой. Тухайлбал, гамшгийн олон судалгаануудаас харахад, ялангуяа Япон улсад аливаа байгалийн гамшгаас иргэд өөрсдийгөө хамгаалах хандлага нь өндөр байхад манай улсад төрөөс хамааралтай гэсэн хандлага нь өндөр байдаг. Үүнд бас иргэдийн хариуцлага байх болуу.
-Цаашид ямар арга хэмжээ авах нь шаардлагатай вэ?
Одоо инженер-геоморфологийн үүднээс үерийн асуудлыг судалж, үерийн аюултай хэсгүүдийг шинэчлэн тогтоох, барилга байгууламжийн чанарыг шинэчлэн тогтоох, оршин суугаа иргэдийг үерээс хамгаалах нь нэн түрүүнд хийх алхам юм. Мөн дагуул хотуудыг өргөжүүлж, хөдөө орон нутгийн дэд бүтцийг сайжруулж аль болох Улаанбаатар хотын нягтаршлыг бууруулах хэрэгтэй. Мөн байгалийн гамшгийн эрсдлийн чиглэлээр хийгдсэн судалгаа, ажлуудын хэрэгжилтийг хангаж ажиллах нь чухал бөгөөд мэдээж үүнд тодорхой санхүүжилт гаргах хэрэгтэй болуу. Мөн улс орны аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран ажиллах нь чухал.
 (85).jpg)

| С.НАРАНГЭРЭЛ: Голын эргээр хальсан усыг тогтоох үүрэгтэй моддыг сүйтгэж, цементэлж буй нь их хэмжээний үер үүсэх гол шалтгаан болж байгаа |
|
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
2025-12-04 14:01:07
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |