-Сайн байна уу. Сонгуулийг холимог системээр явуулахыг УИХ-д суудалтай намууд дэмжлээ. 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорциональ буюу намын жагсаалтаар сонгоно гэх хувилбарыг эрх баригч намын зүгээс дэвшүүлээд байна. Энэ талаар улс төр судлаач хүний хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог оруулж ирэхийг судлаач хүний хувьд бүрэн дэмжинэ. Одоогийн хуулийн үзэл санаа 50 хувь нь тойргоор, 50 хувь нь хувь тэнцүүлж намын хөдөлдөггүй жагсаалтаар оруулж ирэх тогтолцоог сонгож авч байна гэж ойлгосон. Гэхдээ хамгийн гол нь ямар холимог хийхдээ хэрхэн хийх гэж байгаад харин анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал нийгмийн бүлгүүдийн томоохон төлөөлөл болох эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуус, малчид, багш, эмч нарын төлөөлөл тодорхой хувиар нэмэгдэж, парламентад орох боломжтой тогтолцоо болж чадах уу, мөнгөний нөлөө багасах уу. Сонгуульд оролцогч бүх талууд сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун биш юмаа гэхэд бага гонсойлттой үлдэх боломжийг нээж, хуулийн өөрчлөлт авчрах уу зэрэг чухал асуултыг хөндөж харах хэрэгтэй.
-Манайх урьд нь энэ тогтолцоогоор сонгууль хийж байсан. Тухайн үеийн сонгуульд эерэг үр дагавар гарч байсан уу?
-Нийт найман удаагийн УИХ-ын сонгууль болж өнгөрөхөд 2012 оны сонгууль холимог бусад долоон удаагийн сонгууль нь бид нарын хэлж заншсанаар мажиротар сонгуулийн тогтолцоотой байсан. 2012 онд сонгуулийг 48/28 харьцаатай мажиротар давамгайлсан хосолсон (холимог) тогтолцоог хэрэглэсэн. Ганцхан удаа холимог хэрэглэсэн боловч мажиротар 63 хувь давамгайлсан байсан тул хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцооны сайн нөлөө бараг гараагүй. Ялангуяа намын нэрсийн жагсаалыг гаргахад намдаа мөнгө төлсөн нь урдуур жагсах, жендерийн мэдрэмжгүй нэрсийн дараалал гаргах. Жагсаалтаар орж ирсэн гишүүдийг ялгаварлах зэрэг үзэгдлүүд гарсан. Энэ тогтолцооны давуу талыг бүдгэрүүлж, нийгэмд болгоомжийг төрүүлсэн. Эерэг үр дагавар нь парламент анх удаа олон намын төлөөлөл орсон. Эмэгтэй гишүүдийн тоо өмнөх их хурлаас даруй хоёр дахин их болсон гэх мэт нийгмийн төлөөллийг оруулах, олон намын эрүүл мэтгэлцээний өнгө аяс ажиглагдаж байсан.
-Намын жагсаалтаар гишүүдийг сонгоно гэж байгаа. Улс төрийн намууд төлөвшөөгүй энэ үед нам жинхэнэ төрд ажиллах улстөрчөө сонгож чадах уу. Намын шахааны хүмүүс орж ирнэ. Сонголтгүй сонгууль болно гэсэн хардлага олны дунд байдаг. Энэ тухай та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-2012 оны алдаанаас үүдэлтэй буруу ойлголт нийгэмд үлдсэн. Энэ нь зөв зүйлийг зөв хэрэглэхгүй, номоор нь ашиглахгүй бол дараа нь ахин хэрэглэхэд ямар их саад, хор учруулдаг болохын тод жишээ юм. Нэг ёсондоо бидэнд хэрэгтэй зүйлийг буруу ашигласны гор юм. Одоо сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэхийн ач холбогдлыг дараах байдлаар ойлгох хэрэгтэй. Юуны өмнө тойрогт үнэхээр манлайлал үзүүлж чадах улстөрчид өрсөлдөж байна уу, гэдийг иргэд нээлттэй шүүнэ. Намын жагсаалтыг онолынх нь дагуу нэрсийг ил зарлаж, ямар нэг байдлаар өөрчлөхгүй байхаар хуульдаа оруулж өгвөл нэрсийг харан сонгогч аль намыг сонгох вэ гэдгээ тунгаах боломж бүрдэнэ. Үнэхээр хардлага төрүүлдэг, үнэ цэнээ алдсан улстөрчийг эхлээд эрэмбэлсэн нам байвал санал авахгүй, тухайн намыг дугуйлахгүй байхыг баталгаажуулж өгөх юм. Нам дотоод ардчиллаараа нэрсийн жагсаалтыг зөв, шударга гаргавал тухайн намын санал эерэг үр дагавар авч ирнэ гэсэн үг. Ядаж ингэж чадвал энэ тогтолцооны давуу талыг нэг сонгуулийн дараа бид мэдрэх болно.
-Зарим намаас гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Гишүүдийн тоог нэмэх цаг нь болсон. Энэ нь шинжлэх ухааны тооцооллоор ч тэр, өнөөгийн парламентын гишүүдийн үйл ажиллагаа, парламентын чадавхыг харсан ч нэмэх ёстой. Нийт ард иргэдийн төлөөлөл байх байтал тодорхой эрх ашгийн төлөөлөл болчихсон, нийгмийн өнөөгийн муухай дүр төрх, амьдралын доройтлыг 33 жил төрийн эрх барьсан парламентын үе үеийн улс төрчид, намуудаас асуух цаг нэгэнт болсон. Бодит байдалдаа дүн шинжилгээ хийхэд бид нэлээд олон зүйлсийг эрс өөрчлөх шаардлага хаалганы гадаа зогсож байна.
-Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахад сонгогчдын санал гээгдэг гэх шүүмж бий. Холимог тогтолцоогоор явуулахад санал гээгдэхгүй гэх үндэслэл бий юү?
-Санал гээгдэх байдал 15 хувь орчим багасна. Учир нь нэг хүнд хоёр сонголт бий болно. Тойргийн нэр дэвшигчийн төлөө, мөн өөрийн дэмжиж байгаа намаа ахин сонгох хувь тэнцүүлсэн сонголт. Тойрогт өөрийн сонгосон хүн сонгогдохгүй байлаа гэхэд намын төлөө өгсөн санал нь хувь тооцогдож суудал болох боломжтой. Энэ утгаараа олон улс хувь тэнцүүлсэн элементийг сонгуульдаа ашигладаг. Бид хүссэн ч эс хүссэн ч сонгуулийн тогтолцооны хөгжлийн энэ үе шатыг туулах болно. Харин ч орой эхэлж байна.
-Парламентын тогтолцоотой манайх шиг улсад улс төрийн олон нам төрд гарах шаардлагатай гэж үздэг. Тэгвэл холимог тогтолцоогоор олон нам төрд сонгогдох боломж байх уу?
-Олон нам гэдэг нь олон ургальч үзэл, олон нийгмийн бүлгүүдийн төлөөлөл гэж үзэж болно. Нийгмийн шалгуур, намын хөгжлийн үе шатаараа үлдэх нь үлдээд, улам институцчлагдах нь институцчлагдаад явна. Гол нь эдгээр нам шударгаар өрсөлдөөд, танигдаад болохгүй нь алга болох боломжтой сонгуулийн хууль, намын хуультай болох шаардлагатай.
-Холимог тогтолцооны эерэг болон сөрөг тал юу байх вэ?
-Өнөөгийн байгаа үнэмлэхүй нэг намын тогтолцоо суларна. Бид олон өнгөтэй улс төр хийх ёстой. Намын дотоод ардчилал сайжирна. Төлөөллийн ардчиллын амин сүнс болох төлөөллийн эрх бодит болно. Улс төрийн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд, залуус гээд нийгмийн бүлгүүд орох боломж нээгдэнэ. Сонгуулийн компанийн санхүүжилт буурч, шударга засаглалыг бодит болгох зам нээгдэнэ. Сөрөг тал нь олон нам, олон янзын хүмүүс сонгогдох байх даа.
-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн суртчилгааны зардлыг багасгах талаар тусгаж өгсөн байсан. Энэ нь ямар үр ашигтай заалт байх бол?
-Нэг тоо хэлье 1992 онд 137 сая төгрөгийг улс төрийн намууд сонгуулийн кампанидаа зарцуулж байсан. Харин 2020 онд намууд 7.2 тэрбумыг зарцуулдаг болтлоо өссөн байна. Энэ бидэнд мэдэгдэж байгаа аудитын ил тоо баримт юм. Гэтэл эдийн засаг, бидний аж амьдрал ийм байдлаар дагаж эерэг өсөлт болсон билүү. Ийм их мөнгө зарцуулан байж гишүүн болох нь хэнд ашигтай байх вэ гээд энгийн танин мэдэхүйн асуултыг тавихад ойлгомжтой байх болов уу. Тиймээс мөнгөний хамаарлыг ямар нэгэн байдлаар бууруулах шаардлагатай.
-Сонгуулийн тогтолцооны хувилбаруудаас манай улсын хувьд аль нь илүү тохиромжтой вэ?
-Одоогоор сонгуулийн холимог тогтолцоо, энэ тогтолцоогоо ядаж 15-20 жил хэрэглээд дараа нь хувь тэнцүүлсэн тогтолцоонд шилжих аваас манай ардчилсан засаглал, бидний нийгмийн амьдрал одоогийн байгаагаас дээшилсэн байх магадлал нь өндөр байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| УЛС ТӨР СУДЛААЧ Д.БУМДАРЬ: Холимог тогтолцоог хэрэгжүүлснээр нэг нам үнэмлэхүй олонхоороо сонгогддог байдал эрс багасна |
|
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
2025-12-04 14:01:07
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |