Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-2022 оны эхний есөн сарын статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Статистик мэдээллээс харахад экспортын хэмжээ оны сүүлчээр нэмэгдэж байгаа юм байна. Сайн үзүүлэлт хэдий ч саар тал бий гэдгийг та илэрхийлсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ оны эхний есөн сарын байдлаар 8.8 тэрбум ам.долларын экспортын бүтээгдэхүүн гаргасан байна. Үүнээс гол нэрийн бүтээгдэхүүний түүхий эд болох чулуун нүүрс, зэсийн хүдэр, зэсийн баяжмал, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт зэрэг нь нийт экспортын 83.3 хувийг эзэлж байна. Үүнийг манайх БНХАУ, Швейцар, ОХУ, БНСУ гэсэн дөрөвхөн улсад л гаргаж байна. Экспортын 92.3 хувийг нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол хөдөө аж ахуйн түүхий эд дөрвөн хувь, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 4-5 хувийг эзэлж байгаа юм.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагаас түүхий эдээс хамааралтай улс орнуудын судалгааг гаргасан байдаг. 2021 онд гаргасан буюу 2018, 2019 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нийт экспортын 97.9 хувь нь түүхий эд байна гэсэн судалгаа гарсан байна. Цаана нь үлдсэн хоёрхон хувь нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн байгаад байна. Түүхий эд дотроо зэс, нүүрс, алт 71 хувьтай. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс түүхий эдээ шууд экспортолдог улсуудыг тэргүүлж байна. Манайхтай ижил түүхий эдээ экспортолдог цөөн хэдэн улс нь Африкийн Зимбабве, Конго зэрэг боловсруулах аж үйлдвэр нь хөгжөөгүй улсууд байгаа юм.
-Мэдээж манайх түүхий эдээ шууд экспортлох нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Тэгэхээр ямар арга хэмжээ авах билээ?
-Тэгэхээр манайх экспортоо төрөлжүүлэхгүй бол нийт бүтээгдэхүүний 99 хувь нь уул уурхайгаас хамааралтай болох нь. Гэтэл өндөр хөгжилтэй буюу уул уурхайгаараа тэргүүлдэг орнууд буюу Чили Улс гэхэд 87 хувь болон түүнээс доош хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Гэхдээ Чили, Саудын Араб, ОХУ зэрэг нь уул уурхайн бүтээгдэхүүнээс өндөр хамааралтай улсууд, орлогоо Тогтворжуулалтын сандаа хадгалдаг. Манайх 2023 онд Тогтворжуулалтын санд 150 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж байгаа юм. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. 8-9 тэрбум төгрөгийн экспортын орлоготой гэж байгаагаас ийм хэмжээний мөнгө хуримтлуулж байна. Ирэх онд хэрэгжүүлэх төслүүдийг харахаар манайх дан уул уурхайгаас хамааралтай төслүүд байгаад байгаа юм.
Газрын тос барих үйлдвэр байгуулж байгаа ч импортыг орлохоос экспортод гарахгүй. Экспортыг нэмэг төслөө хааш нь чиглүүлэх вэ гэдэг нь чухал.
.jpg)
-Уг нь манайх эдийн засгаа солонгоруулна гэдэг ч тийм зорилго ойрын үед байхгүй байна гэсэн үг үү?
-Манайх “Алсын хараа-2050” гэсэн урт хугацааны баримт бичиг боловсруулсан. “Шинэ сэргэлтийн бодлого”, богино хугацааны хөтөлбөрүүд дээрээ ч энэ талаар тусгасан. Үүнд бид уул уурхайн салбарын эзлэх хувиа бууруулна гэж тусгасан. Аж үйлдвэрийн салбараа нэмнэ гэж байгаа. Гэтэл одоо манай аж үйлдвэрийн салбар дөнгөж найм, уул уурхайн салбар 25 хувийг эзэлж байгаа.
Ингээд харахаар ирэх жилүүдэд бид эдийн засгаа төрөлжүүлнэ, уул уурхайгаас хамааралгүй болгоно гэж байгаа ч бодит байдал дээрээ хэрэгжүүлж байгаа төслүүд нь бодлогынхоо эсрэг явж байна. Уул уурхайн төслүүд давамгайлаад эхлэхээр аж үйлдвэрийн салбарууд нь хөгжихөө болино. Ажлын байр зарлалаа гэхэд хамгийн өндөр цалинтай нь уул уурхайн салбар байна. Тэгэхээр бусад салбар нь шахагдаад гарчихна. Энэ нь бол эдийн засгийн ужиг өвчин болж, улам хүндрэх эрсдэлтэй. 2010 онд Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас манайхыг Голланд өвчин буюу уул уурхайн салбараас хэт хамааралтай боллоо гэдэг сануулга өгч байсан. Бид нэг дэх хүндрэл дээрээ явж байна. Экспортыг орлого савалдаг зэрэг нь нэг дэх хүндрэл. Үүнээсээ гарч чадахгүй ужгирч мэднэ.
БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙГ МАНАЙХААР ДАЙРУУЛЛАА ГЭХЭД ЭДИЙН ЗАСАГ ХОЁР ХӨРШӨӨС УЛАМ ХАМААРАЛТАЙ БОЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН САВЛАГАА НЭМЭГДЭНЭ
-Урт болон дунд, богино хугацааны баримт бичгээ мөрдөхгүй байна гэдгийг та хэллээ. Энэ юунаас шалтгаалж байгаа юм бэ?
-Сонгож байгаа төслүүдээс шалтгаалж байна. Судалгаа хийхгүйгээр хамгийн амар төслүүдийг сонгож авч байна. Хамгийн ойрын жишээ гэхэд ОХУ, БНХАУ-ын хооронд Монгол Улсын газар нутгийг дайруулан тавих Байгалийн хийн хоолойн асуудал. Энэ төслөөс маш их хэмжээний орлого олно гэж байгаа юм. Үндсэндээ бид хамгийн түрүүнд орж ирэх орлогыг нь бодоод байна. Энэ төслийг эхлүүлэхэд ард нь ажлын байр, эдийн засгийн үр дагавар, эдийн засгийн бүтэц зэрэг нь байна уу гэдгийг бодож байж эхлүүлэх ёстой. Тэгэхээр бид сонгож байгаа төслүүдээ зөв төрөлжүүлэх хэрэгтэй. Бид аль төслөө эхэлж сонгох вэ гэдэг талаар харах ёстой байтал амархан мөнгө олох төсөл рүүгээ гүйгээд байна.
Уг нь манайх эдийн засгаа хоёр хөршөөсөө хамаарал багатай байлгах бодлого барьдаг. Нийт экспортын 85 хувь нь, импортын 34 хувь нь БНХАУ-аас хамааралтай. ОХУ-аас шатахуун, эрчим хүчний асуудал нь шууд хамааралтай. Гадаад худалдааныхаа 90 гаруй хувийг зөвхөн хоёр хөрштэйгөө хийж байна. Үүнийгээ бууруулах бусад улстай хийх худалдаагаа нэмэх байтал ингэж харахгүй байна. Манайх дараагийн үр дагавраа бодохгүй байна. Байгалийн хийн хоолойг манайхаар дайрууллаа гэхэд эдийн засаг хоёр хөршөөс улам хамааралтай болж, эдийн засгийн савлагаа нэмэгдэнэ. Ингэснээр валютын урсгал татарч, төгрөгийн ханш суларна.
-Манайх аж үйлдвэр талдаа Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг цөөн тооны төслийг эхлүүлсэн. Гэвч ажил нь төдийлөн урагшаа явахгүй байх шиг?
-Өчигдөр Бэрэн группын ган төмөрлөгийн үйлдвэрийн талаар хэвлэлд гарсан байсан. Төслийг хэрэгжүүлэх тал дээр асуудал үүссэн байж магадгүй. Хөгжлийн банкнаас зээл авсан асуудал ч байгаа. Төслийн явц 85 хувьтай явж байгаа юм билээ. Манайд маш хэрэгтэй төсөл. Төмөрлөгийнхөө бүх хэрэгцээг манайх импортоор хангадаг. Үүний бага ч гэсэн хувийг дотооддоо хангах боломж бүрдэж байна. Үүнийг дагаад төмөрлөгийг нь боловсруулах олон салбар үүснэ. Барилгын материалын нэг суурь нь ган төмөрлөгийн үйлдвэр. Энэ бодлогод тусгагдсан үйлдвэр чинь мөн. Цаашид нефть химийн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр зэрэгтээ л бодлогоо тусгах хэрэгтэй. 2012 онд бид Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан ч тал тал тийш нь хувааж аваад энэ мэт чухал төсөлдөө хөрөнгө оруулж чадсангүй.
Хоёрдугаарт, төслийг удирдагчид төслийн санхүүжилт гэдгээ ойлгоогүй юм шиг байна. Уг нь гаднын улсын жишгээр төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ төслүүд чинь шинээр эхэлж байгаа учраас төслийнхөө ТЭЗҮ-г гаргах зэргээс эхлээд 50-10 жилийн ажил өрнөнө. Энэ хугацаанд зээлийн төлөлт хийхгүй. Тиймээс олон талын санхүүжилт хэрэгтэй байгаад байгаа юм. Үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй. Тэр үе шатанд гэхэд л өөр хөрөнгө шаардагдана. Магадгүй Бэрэн групп дээр ч олон талын санхүүжилт хэрэг болно.
-Эдийн засгийн хөгжлийн яамыг яг ийм л асуудалд анхаарах гэж байгуулсан юм биш үү?
-Нэгэнт л аж үйлдвэрээ эхлүүлчихсэн учир төрийн дэмжлэг хэрэгтэй гэсэн үг байх нь ээ?

-Гарааны үед нь дэмжих хэрэгтэй. Гаднаас цахилгаан, эрчим хүчээ импортолдог ийм нөхцөлд аж үйлдвэрийн салбарт бор зүрхээрээ яваад хэзээ ч хөгжихгүй. Ирээдүйн эдийн засгаа зөв бүтэцтэй болгох бүх төслүүд төр дэмжлэг үзүүлэх нь зөв. Стратегийн ач холбогдолтой Эрдэнэбүрэнгийн, Эгийн гол усан цахилгаан станцийн ажлууд ч ялгаагүй.
-Хөгжлийн банкны зээл чинь анх яг ийм л зорилготой гарсан шүү дээ. Одоо зээлээ төлөх болохоор зориулалтын бусаар зээлээ ашигласан, ханшийн зөрүүнээс болж төсөл нь зогссон гэдэг асуудал үүсэж байгаа. Энэ тухайд?
-Анхнаасаа бид Хөгжлийн банкны зээлийн зориулалтыг буруу ойлгосон. Бусад улсын жишгийг харахад уул уурхайгаас олсон ашгаа зөв хуримтлуулах ёстой байв. Хоёр сонголт байсан. Нэгдүгээрт, Чили Улсын бидэнд өгсөн зөвлөгөөгөөр уул уурхайгаас орж ирсэн нөөцөө хадгал. Үнэ унасан үед төсвийн алдагдлаа нөх гэдэг зөвлөмж өгсөн. Энэ мөнгөөр төсөл санхүүжүүлэх шаардлагагүй. Төв банкандаа хадгалж эдийн засгаа тогтворжуулах гэдэг нэг хувилбар. Хоёрдугаарт, Баялагийн сан бий болгох. Экспортоо арвижуулах төсөл. Гэхдээ бид төслөө хэрэгжүүлэхдээ хэт өргөн тавьчихсан. Хөнгөн болон хүнсний аж үйлдвэрийн санхүүжилтийг тавих ямар ч шаардлагагүй байв. Бага зээлээр хэрэгжүүлэх учраас арилжааны банк болон бусад зээлээр санхүүжүүлж болох байв.
| Н.ЭНХБАЯР: Хөгжлийн банкны зээлийн зориулалтыг хүмүүс анхнаасаа буруу ойлгосон |
|
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |