Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талаар Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор, профессор Ц.Сосорбарамтай ярилцлаа. Тэрбээр уг төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийсэн билээ.
-“Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн ажил ямар шатандаа явна вэ. Барилгын ажлын гүйцэтгэгч тодорсон уу. Ямар байгууллагууд санал ирүүлсэн бэ?
-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ, Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны техникийн зөвлөлөөр орж батлагдаад, барилгын ажлын гүйцэтгэх компанийг шалгаруулах шатандаа явж байна. Төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж дууссан. Улмаар БОАЖЯ-ны үнэлгээний зөвлөлийн хурлаар орж дэмжигдээд, баталгаажих шатандаа явж байгаа.
-Барилгын ажил хэзээ эхэлж, дуусахаар төлөвлөгөөнд тусгагдсан бэ?
-Гүйцэтгэгч компани шалгарч, төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ батлагдсанаар 60 сарын хугацаанд барилга, байгууламжийг барьж дуусгана.
-Шижигтийн хавцлаас дөрвөн километрийн зайд усан цахилгаан станц баригдана гэдэг нь үнэн үү. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Шижигтийн хавцалын төгсгөлд, Ховд аймгийн Мянгад сумын нутагт УЦС-ын барилга байгууламж, цахилгааны дэд станц баригдаж, Баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд 220 кВт цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдоно.
-Төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийсэн гэсэн. Онцлох нөлөөлөл байна уу. Юунд анхаарч ажиллах вэ?
-Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний судалгаа хийх явцад Ховд голын сав дагуу амьдарч буй 270 малчин өрхийн нийгмийн асуудал хөндөгдөж, өвөлдөө барилга байгууламж нь усан дор орох нөхцөл үүссэн. Энэ асуудлыг зохицуулахын тулд улсын тусгай хэрэгцээний газарт байрласан болон усан сангийн автах талбайд орших айл өрх, багийн төвийн нөлөөллийн томоохон асуудал тавигдсан. Иймд Газрын тухай хуулийн тодорхой заалтын дагуу эдгээр малчин өрхөд нөхөн олговор олгож, нүүлгэн шилжүүлж оршин сууж байсан газрыг дүйцүүлэн олгох чиглэлээр хуулийн заалтыг Байгаль орчны үнэлгээний тайланд болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан.
.jpeg)
-Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах Шижигтийн хавцал бол монгол хадран загас түрсээ шахдаг гол цэг. Станц баригдсанаар загасанд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой гэдгийг загас судлаачид болон зарим судлаач ярьж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Монгол хадран загас Шижигтийн хавцалын хавчигдсан нарийн голын боргиотой хэсгээр давж гарч чаддаггүй гэдгийг загас судлаачид тэмдэглэсэн. УЦС баригдсанаар боомтын доод ус хаюураар доод болон дээд хашицаар загас өнгөрч, загасны үржилд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
-Боомт дээр ямар нэгэн байдлаар загас аюулгүй өсч үржих аквариум хийнэ. Төсөлдөө ч тусгана гэж байсан. Энэ ажил хэрэгжихээр болсон уу. Зарим судалгаагаар монгол хадран загас Шижигтийн хавцлыг өгсөн үржлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийдэг болох нь батлагдаад байгаа шүү дээ?
-Монгол хадран загас Шижигтийн хавцалыг давж, Ховд голын эхийг өгсөнө гэсэн зарим судлаачийн дүгнэлтийг Шинжлэх ухааны академийн доктор, загас судлаач н.Баасанжав нотолгоотой биш гэж үзсэн. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга баригдсанаар доод ус хаюураар загас дээд нуур руу орж түрсээ шахах, үржих бүрэн боломжтой. Тодруулбал, доод ус хаюураар дээд нуур руу загас чөлөөтэй зорчих байдлаар усны байгууламжийн техникийн шийдлийг хийсэн.
-Монгол хадран загасны үржлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнд эрсдэл учрахгүй гэж ярилаа. Хэрэв үүнтэй холбоотой ямар нэгэн асуудал гарвал та хариуцлага хүлээх үү?
-“Эрдэнэбүрэнгийн УЦС” бол улсын хэмжээний томоохон төсөл. Хамгийн гол нь монгол хадран загас Шижигтийн хавцлыг давах боломжгүй. Уг хавцлаар загас дээшээ явах боломжгүй гэсэн үг. Хавцал дундуур орж ирсэн ус маш хүчтэй урсдаг. Дээр хэлсэнчлэн загас судлаач, докторууд монгол хадран загас Шижигтийн хавцлаар дээшээ өгсөж, давж чадахгүй. Харин байгалийн популяц нь Шижигтийн хавцал ба Хар-Ус нуур гэж хоёр хуваагдана гэж үзэж байгаа. Шижигтийн хавцалд УЦС-ын барилга барилаа гэж бодъё. УЦС-ын доод ус хаюур нь задгай байх бөгөөд долоон метр урт, таван метр өндөр хоолойтой. Тэр хоолойгоор хадран загас дээшээ гарах боломжтой. Дээшээ гараад нуур руугаа орно гэсэн үг. Тиймээс загасны популяцид ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Доод ус хаюур нь загас өнгөрөөх байгууламж гэж ойлгож болно. Загасны популяцид Эрдэнэбүрэнгийн УЦС ямар ч нөлөө үзүүлэхгүй. Ер нь эрсдэл байхгүй гэхэд болно.
(1).jpg)
-Ховд голоо түшиглэн цахилгаан станц байгуулах нь голын урсгалыг татраах эрсдэлтэй юү. Ховд гол Хар-Ус нуурыг тэжээдэг. Гэтэл энэ нуур маш гүехэн. Станц бариад голын усыг багасгахгүй байж чадах болов уу. Хэрвээ ус багасвал Хар-Ус нуур ширгэх аюул бий. Ер нь байгаль экологид учирч болзошгүй эрсдэлүүдийг төслийн зүгээс, та бүхний зүгээс урьдчилан тооцож байгаа юу?
-Ховд голыг боож, усан сан байгуулснаар Ховд голын урсацыг тохируулах нөхцөл бүрдэнэ. Мөн үер болон экологийн усны өнгөрөлт тогтмолжиж, Ховд гол үерлэхээс сэргийлэхээс гадна ус татарч усгүйдэх асуудал байхгүй болно.
-Монголын тал байгаль орчны асуудлаа бүрэн мэдэж зохицуулах ажил хийх үү. Мэдээж хятадууд өөрсдийнх нь санхүүжүүлсэн мөнгө байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн гэдэг шүүмжлэл сонсох дургүй байх нь ойлгомжтой. Тэгэхээр төслийн зүгээс их хариуцлага, санаачилгатай ажиллах хэрэгтэй болох нь дээ?
-Дотоодын урсгалтай Ховд гол нь хилийн усны хэлэлцээр болон гадаад оронтой ямар нэгэн харилцаанд орохгүй. Монгол Улс гадаад харилцаа, хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ус хуримтлуулах, УЦС барих ажлыг санхүүжүүлж байгаа. Ховд гол бол Монгол Улсын мөнх цас, мөсөн гол нуураас эх авдаг. Усны нөөцийн хувьд хамгийн найдвартай голын нэг.
-Ер нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ алдаа мадаггүй гэдэгт баталгаа өгч чадах уу. Байгаль экологид учирч болзошгүй эрсдэлүүдийг бүрэн тооцсон уу?
-Байгаль орчны нөлөөллийн судалгаа, шинжилгээний тайланг зөвлөлийн гишүүд хянан, баталсан. Байгаль экологид ямар нэгэн эрсдэл учрахгүй. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тэр том барилга доогуур загас өнгөрөөх байгууламж барина. Тэгэхээр загасны популяцид ямар ч нөлөө байхгүй.
-Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар иргэдэд ямар боломж бий болох вэ. Цахилгааны үнэ хямдрах уу, ажиллах хүчний хувьд орон нутгаас хангах уу, эсвэл хөрөнгө оруулагч тал ажилчдаа оруулж ирж барих уу. Усан цахилгаан станц ашиглалтад орсноор хэчнээн хүнийг ажлын байраар хангах вэ?
-Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар баруун аймаг 1кВт цаг цахилгааныг 216 төгрөгөөр авдаг байсан бол 30 төгрөгөөр авах нөхцөл бүрдэнэ. УЦС-ын барилгын ажлын үед 1000 хүний ажлын байр бий болж, ашиглалтад орсноор 70 орчим ажлын байр бий болно. Мөн УЦС-ын чиглэлээр 57 инженерийг гадаад, дотоодод сургаж бэлтгэнэ.
| Ц.СОСОРБАРАМ: ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ДООГУУР ЗАГАС ӨНГӨРӨӨХ БАЙГУУЛАМЖ БАРИНА |
|
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |