“Эрчим” клубын тамирчин, спортын дэд мастер Б.Батсуурьтай ярилцлаа.
-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээндээ амжилттай оролцов уу?
-Би Их засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр өнгөрсөн хавар төгссөн. Одоо Рояал олон улсын их сургуульд сурч байна. Мөн “Эрчим” клубын тамирчин, спортын дэд мастер цолтой. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.
-Хэзээнээс волейбол сонирхож, хичээллэсэн бэ. Дурсамжаасаа хуваалцвал?
-2009, 2010 онд волейболын дугуйланд хамрагдсан. 10 настайдаа волейболд сонирхолтой болж, энэ спортод хөл тавьж байлаа.
-Энэ спортод багийн тоглолт маш чухал. Нэг хүн шиг тоглох ёстой гэж ярьдаг шүү дээ. Багийн гишүүний хувьд баримталдаг зарчим бий юү?
-Багийн уур амьсгал сайтай, биенээ ойлгож, харилцаж тоглох нь чухал гэж боддог. Бүгд нэг зорилгын төлөө тэмүүлж байгаа учир нэг хүн болж тоглохоос өөр аргагүй. Тэмцээнээс өмнө урт хугацаааны бэлтгэл хийдэг. Тухайн үед биенээ илүүтэй таньж, ойлголцох гэж хичээдэг.
-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Бэлтгэлийн үр дүн яаж гарч байна вэ?
-Аливаа тэмцээн эхлэхээс сарын өмнө биеийн хүчний дасгал, хурд, хүч, тэсвэр, тэвчээр шаардсан дасгалуудаа багаараа хийдэг. Зарим үед өдөрт гурван удаа хээрийн бэлтгэл хийнэ. Мөн тэмцээн ойртсон үед тоглолтын бэлтгэл хийдэг. Бэлтгэлгүй үедээ хувийн бэлтгэл хийж, өөрийгөө дайчилдаг.
-Спортын дэд мастер цолтой гэсэн. Амжилт гаргахад юу нөлөөлдөг гэж боддог вэ?
-Амжилт гаргахын тулд зөвхөн тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй. Мөн өөрийгөө ялан дийлж сурсан цагт амжилт бага багаар ирдэг гэж боддог. Зүгээр хэвтээд байвал хэзээ ч амжилтад хүрэхгүй.
-“Эрчим” клубын багт хэзээнээс тоглосон бэ. Өнгөрсөн хугацаанд ямар амжилт гаргав?
- “Эрчим” клубд 2018 онд орсон. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 2018, 2019 онд түрүүлж хошой аварга болсон. Мөн хоёуланд нь тэгш тоглогчоор шалгарсан. Оюутны улсын аваргын шилдэг тоглогч болж байлаа. Сая насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт орсон.
-Волейбол чиний амьдралд ямар нөлөө үзүүлсэн гэж хэлэх вэ. Ямар нэгэн өөрчлөлтийг мэдэрч эхэлсэн үү?
-Би волейболын спортоор хичээллээгүй бол өөрийгөө “Би хэн бэ” гэдгийг төсөөлж чадахгүй. Миний хамт олон, найз нөхөд, хүрээлэн буй орчны 90-100 хувь нь волейболтой холбоотой. Мөн тэсвэр тэвчээр, хатуужилтай болж, бие бялдар хөгжиж, төлөвшиж байгаа нь энэ спортоор хичээлсний үр шим гэж боддог.
-Гэр бүлд нь волейбол тоглодог ч юм уу, спортоор хичээллэдэг хүн бий юү?
-Аав минь волейбол тоглодог. Би аавынхаа шавийн дугуйланд анх явж байсан. Волейболоор хичээллэж эхлэхэд пүүз, өмсгөл, гэх мэт бэлтгэлд хэрэгтэй бүх зүйлээр хангадаг байсан. Эхний хэдэн жил аймаг, улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд явж, сэлгээнд тоглодог байсан. Харин гурав дахь жилээс багийн ахлагч болсон. Шат дараалалтай ахиж, сайжирсаар одоо “Эрчим” клубын багт тоглож байна. “Ковид-19” цар тахал намдахаар Монгол Улсын шигшээ багийн тамирчдын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна. Удахгүй Үндэсний дээд лигийн тэмцээн болно, түүнд оролцох бэлтгэлээ хангана. Тус тэмцээнд заавал түрүүлнэ гэж бодож байна. Үүний тулд бэлтгэлээ хангалттай хийх хэрэгтэй.
-Таны хэтийн зорилго, мөрөөдөл юу вэ?
-Монголдоо төдийгүй гадаадын өндөр түвшний тэмцээнд тоглох мөрөөдөлтэй. Монгол Улсаа төлөөлж, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, олон улсын медальтай болох юм сан гэж мөрөөддөг.
-Та өөрийгөө ямар тамирчин гэж тодорхойлох вэ?
-Насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд орохын тулд урт хугацаанд бэлтгэл хийсэн. Тэмцээнд орохдоо “Миний бэлтгэл хангалттай болсон” хэмээн итгэл дүүрэн байсан. Гэтэл тэмцээний үеэр хувийн бэлтгэл дутуу байсан гэдгийгээ мэдсэн. Тамирчин хүний хувьд ур чадвараас илүү сэтгэлзүйг ямагт нэгт тавих ёстой гэдгийг саяны тэмцээнээс ойлголоо. Сэтгэлзүйгээ сайн бэлдэх ёстой юм байна. Насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд надаас болоод манай баг хоёрт орсон. Гэхдээ миний хувьд маш том сургамж болсон. Гаргасан алдаагаа дахин давтахгүй байхын төлөө хичээнэ. Волейболын спортоор хичээллэж буй хүн бэлтгэл, сургуулилалт хийхээс гадна сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй гэдгийг хэлье.
-Тамирчид сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэх ёстой юм бол?
-Алддаггүй тамирчин гэж байдаггүй. Дасгалжуулагч болон багийнхантайгаа сайн ярилцаж байж сэтгэлзүйгээ бэлдвэл зүгээр. Нэг бөмбөг алдахаараа түүнд зовиурлаж, бухимдах хэрэггүй. Жишээлбэл, намайг бухимдахад манай багийнхан дагаж бухимддаг. Тэгэхээр тухайн үед гаргасан алдаагаа мартаад дараагийн бөмбөгийг алдахгүй оноо болгох зарчмаар сэтгэлзүйгээ бэлдэх ёстой болов уу.
-Бэлтгэл хангалттай болсон гэж бодсон ч болоогүй байсан гэлээ. Бэлтгэлийг ямар үед бэлэн болсон гэж үздэг юм бол?
-Нэг жилийн хугацаанд олон тэмцээн болдог. Тэмцээнд орох бүрт бэлтгэл хийдэг. Тамирчдын бэлтгэл хурдан морь уяхтай ижил. Биеийн хүчний дасгал хийгээд ямар ч тэнхээгүй болж, бүтэн бие хөндүүрлэдэг. Хүнд дасгалаа хөнгөн болгоход бие сэргэж, хөнгөрдөг. Би өөрийгөө түүхий хэвээр гэж боддог. Тамирчид хэдэн тэмцээнд ороод, магтаал сонсохоор их зантай болоод ирдэг. Энэ нь амжилтыг эвдэх хамгийн хортой зэвсэг гэж боддог. Тиймээс бүх хүнтэй ижил тэгш харилцахыг хичээдэг.
-Өнөөдрийн байдлаар гаргах ёстой амжилтынхаа хэдэн хувьд хүрсэн гэж бодож байна вэ?
-Өөрийн зорилгоо нэг нэгээр нь биелүүлж байгаа. Амжилтад хүрэх хэмжээ хараахан болоогүй байна. Дахиад хожигдохгүй, хожигдсон ч шар хөдлөхгүй, дахин алдахгүй болж байж өөрийгөө тамирчин болох гэж байгаа юм байна гэж дүгнэх нь зөв байх. “Чиний өнөөдрийн урсгасан хөлс, чиний маргаашийн баярын нулимстай тэнцэнэ” гэдэг үг байдаг. Би амжилтыг тэгж л ойлгодог. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх л хэрэгтэй юм даа.
-Чиний амьдралын үнэт зүйл юу вэ?
-Гэр бүл. Мөн миний амьдралын салшгүй нэг хэсэг бол волейбол юм.
-Волейбол тоглохоос өөр ямар сонирхолтой вэ?
-Сагсан бөмбөг, ширээний теннист сонирхолтой. Өөрийнхөө хэмжээнд тоглодог.
-Тамирчин хүнд ямар чадвар чухал гэж боддог вэ. Юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
-Алдсан алдаа бүрээсээ суралцдаг байх нь хамгийн чухал. Анх тэмцээнд өсвөр насны хүүхэд байхдаа оролцож байсан учир их сандардаг байсан. Гурав дахь тэмцээнээс хойш хожиж эхэлсэн. Харин тав дахь тэмцээнээс багтаа хэрхэн оноо авчрах вэ гэж зорьдог болсон. Тэмцээнээс тэмцээний хооронд сайжирч байгаа минь мэдэгдэж эхэлсэн.
Талбай дээр тоглож байгаа тамирчнаас илүү сэлгээнд суугаа тамирчдын сэтгэлзүй тоглолтын ур чадвараас илүү сайжирдаг. Талбай дээр оноо авчихаад орилоод гүйх хамгийн сайхан мэдрэмж. Түүнээс л урам зориг, эрч хүч авдаг. Гэхдээ ганц оноо авчихаад орилоод гүйнэ гэдэг учир дутагдалтай ч дуртай зүйлээ хийхэд аз жаргалтай болж байгаа юм.

-Волейбол болон спортоор хичээллэдэг, сонирхдог залууст хандаж юу хэлэх вэ?
-Үнэхээр спорт сонирхож буй бол бэлтгэлээ тууштай хийгээрэй. Хэзээ нэгэн цагт харамсахгүй шүү. Дуртай зүйлийнхээ төлөө бэлтгэл хийгээд, хөдөлмөрлөж чадвал хэзээ нэгэн цагт амжилт заавал ирнэ.
| Б.Батсуурь: Оноо авчихаад орилоод гүйх бол аз жаргал |
|
2026-03-03 17:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |