СУИС-ийн Театрын урлагийн сургуулиас төгсөх ангийн сурагчдын дунд, "Үгийн урлагаар өөрийгөө нээе" уран сайхны эсээ бичлэгийн уралдааныг зарлажээ. Уралдааны ялагчид СУИС-ийн “Жүжиг, киноны зохиолч”-ийн ангид шалгалтгүйгээр элсэн боломжтой.
Уралдааны зорилго
Уран зохиолын залуу авьяастнуудыг олж нээх, залуу үеийн шүүмжлэлт сэтгэлгээ, үзэл бодлыг дэмжиж, уран бүтээлийг нь түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн хөтөлбөрт элсүүлэн суралцуулахад оршино.
Уралдааны хамрах хүрээ
Зохиол бичих авьяастай, өөрийн зүрх сэтгэлд буй дүр, үйл явдлыг амьдруулах мөрөөдөлтэй төгсөх ангийн сурагчид.
Уралдаанд хэрхэн оролцох вэ?
Оролцогч нь монголын уран зохиолын шилмэл бүтээл болох дараах өгүүллэгүүдээс нэгийг сонгон уншиж, өгүүллэгийн тухай задлан шинжилж, өөрийнхөөрөө эргэцүүлсэн эсээ бичнэ. Энэ бол өөрийн үзэл бодол, хүсэл тэмүүлэл, авьяас билгээ нэг эсээнд багтаан бичээд, СУИС-д элсэн орох боломж юм.
Өгүүллэгүүд:
Жич: Эдгээр өгүүллэгийг СУИС-ийн Театрын урлагийн сургууль фэйсбүүк хуудаснаас унших боломжтой.
Эсээнд тавигдах шаардлага:
• Эсээ бичвэрийг 500 үгэнд багтаан зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй бичигдсэн байна. Үсгийн фонд Times New Roman, мөр хоорондын зай 1.5 байна. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
• Уралдаанд оролцогч сурагч нь дараах мэдээллийг эсээндээ заавал хавсаргасан байна. Үүнд: Аймаг (хот), сум (дүүрэг) -н нэр, сурагчийн овог нэр (бүтнээр), Ерөнхий боловсролын сургуулийн нэр, анги бүлэг, холбоо барих утасны дугаар.
Хугацаа:
• Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2021 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл хүлээн авна. Бүтээлээ СУИС-ийн ТУС-ийн [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Ялагчийг тодруулах:
Уралдааны ялагчийг хоёр үе шаттайгаар тодруулна.
• Уралдааны эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 25-нд Театрын урлагийн сургуулийн цахим хуудсаар дамжуулан зарлана.
• Нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг 20 бүтээлийг СУИС-ийн жүжигчний мэргэжлээр суралцаж буй оюутнууд уншин телевиз, радио болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан сурталчилна.
• Уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг 6 бүтээлийг Театрын урлагийн сургуулийн цахим хуудсаар дамжуулан нийтэд сурталчлах ба соёл урлаг, утга зохиолын ”ЦОГ” сэтгүүл, “Залуу нас” сонинд цувралаар нийтэлнэ.
Уралдааны шагнал:
I байр: Нэг бүтээл. СУИС-ийн Жүжиг, киноны зохиолчийн мэргэжлийн ангид шалгалтгүй элсэн орох эрхийн бичиг. Өргөмжлөл. Эхний жилийн сургалтын төлбөрийн 50 хувь хөнгөлөлт
II байр: Хоёр бүтээл. СУИС-ийн Жүжиг, киноны зохиолчийн мэргэжлийн ангид шалгалтгүй элсэн орох эрхийн бичиг. Өргөмжлөл. Эхний жилийн сургалтын төлбөрийн 30 хувь хөнгөлөлт
III байр: Гурван бүтээл. СУИС-ийн Жүжиг, киноны зохиолчийн мэргэжлийн ангид шалгалтгүй элсэн орох эрхийн бичиг. Өргөмжлөл. СУИС-ийн эрдмийн хамт олны бүтээлийн дээж.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 88191123, 88007571, 99757553
FB: СУИС-ийн Театрын урлагийн сургууль
| "ҮГИЙН УРЛАГААР ӨӨРИЙГӨӨ НЭЭЕ” эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |