ЛГБТ Төв нь 2014 оноос хойш “АйДАХОТБ” Олон улсын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, нийгэм дэх ялгаварлан гадуурхалтыг бууруулах, күийр уран бүтээлчдийг дэмжих болон урлагаар дамжуулан ЛГБТИК+ олон нийтийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгын хүрээнд “Шилдэг бүтээлийн уралдаан” зарлаж, ирүүлсэн уран бүтээлүүдээр “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэсээр ирсэн.
ЛГБТ Төв болон Гёте Институттэй хамтран зураач, илюстратор болон гэрэл зурагчдын дунд “АйДАХОТБ”-ын өдөрт зориулан долоо дахь жилдээ “Шилдэг бүтээлийн уралдаан”-г зарлажээ.
Уралдаанд оролцсон бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 17-27-г дуустал “Эрхийн төлөө урлаг” цахим үзэсгэлэнгээр олон нийтэд хүргэнэ.
Сэдэв:
Күийр Улаанбаатар/Монгол
Күийр гэр бүл
Күийр мөрөөдөл
Уралдааны журам:
1. Нэг уран бүтээлч нэг сэдэвт нэг бүтээлээр оролцож болно.
2. Уран бүтээл нь доорх чанарын шаардлагыг хангасан байх ёстой.
Уран бүтээлүүд дижитал хэлбэртэй байх бөгөөд гараар зурсан бол фото зургийг нь сайн чанартай авах шаардлагатай.
Бүх дижитал файлууд нь JPEG буюу .jpg өргөтгөлтэй, 6x4 харьцаатай, доод тал нь 1800 пиксель өргөн (хөндлөн зураг бол) буюу 1800 пиксель өндөр (босоо зураг бол)-тэй байна.
3. Уран бүтээл нь хэн нэгний бүтээлийг хуулбарлаагүй, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.
4. Бүтээл бүр дээр уран бүтээлч гарын үсгээ зурсан байх.
5. Өөрийн бүтээлийг [email protected] хаягаар илгээнэ. Имэйлдээ өөрийн нэр, холбогдох утасны дугаар, бүтээлийн нэр болон тайлбарын хамт бичнэ.
6. Шилдэг бүтээлийн уралдааны тухай мэдээллийг 4-р сарын 28-нд 17 цагт ЛГБТ Төвийн Instagram, Facebook хуудсаар шууд дамжуулна.
Шилдэг бүтээл шалгаруулах журам:
Сэдэв бүрт хоёр бүтээл буюу нийт зургаан бүтээл, мөн тусгай байрын хоёр бүтээл шалгаруулна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг сэдэвт нийцсэн байдал (30%), гүйцэтгэл (70%) гэсэн шалгуураар уран зураач, урлаг судлаач, сэтгүүлч, ЛГБТИК+ хүний эрхийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр үнэлэн шалгаруулна.
Уралдаанд оролцох бүтээлийг 2021 оны тавдугаар сарын 17-ныг хүртэл цахимаар [email protected] хүлээж авна. Уралдаанд илгээсэн бүх бүтээлийг ЛГБТ Төв цахим хуудаснаа байршуулна. Шалгарсан найман уран бүтээлийг ЛГБТ Төв цаашид уран бүтээлчийг дурдан ашгийн бус зорилгоор үйл ажиллагаанд ашиглах эрхтэй.
2021 оны тавдугаар сарын 27-нд эцсийн дүнг цахим хуудсаар зарлах болно.
Шагналын сан:
Шилдэг бүтээл (сэдэв тус бүрээс 2 бүтээл шалгаруулна ): 220,000 Төгрөг /ХХОАТ орсон/
Тусгай байр (сэдэв үл харгалзан 2 бүтээл шалгаруулна): 170,000 Төгрөг /ХХОАТ орсон/
Уралдааны талаар тодруулах, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “ЛГБТ Төв”-ийн имэйл эсвэл Facebook хуудсаар холбогдоно уу.
| ЛГБТ шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |