Франц хэлтний баяр тохиож буйтай холбогдуулан Монгол Францын төвийн захирал Селин Мартинтай уг баярын тухай ярилцлаа.
-Франц хэлтний баярын талаар та дэлгэрэнгүй ярьж өгөөч?
- Франц хэлтэй орон бүр жил бүрийн гуравдугаар сарыг “Франц хэлтнүүдийн сар” гэж тэмдэглэдэг уламжлалтай. Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдөр бол “Франц хэлтнүүдийн баяр”-ын өдөр билээ.
“Alliance Francaise” байгууллага нь франц хэлтэн орнуудын олон улсын байгууллага юм. Манай байгууллага нь 1966 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жил 50 жилийн ой тохиосон билээ. Нэг үгээр энэ байгууллагад нэгдсэн орон бүр “Франц хэлтний баяр”-ыг тэмдэглэдэг уламжлалтай. Зарим орон франц хэлтний долоо хоног гэж тэмдэглэдэг бол Монголд гуравдугаар сарыг тэр чигт нь баяр болгож тэмдэглэдэг.
- Монголд франц хэлтний баярыг 22 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жил уг баярын хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулагдаж байна вэ?
-Тиймээ. Бид энэ баярыг 22 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил харамсалтай нь хөл хорионоос үүдэн зохион байгуулж чадсангүй. Жил бүр манайхаас таван төрлийн тэмцээн зохион байгуулдаг. Үүнд дууны тэмцээн, шүлгийн тэмцээн, цээж бичгийн тэмцээн, “10 үгээр наадъя” зохион бичлэгийн тэмцээн, уран уншлагын тэмцээнүүд бий.
“10 үгээр наадъя” уралдааны нэгдүгээр байрын эзэнд Франц улс руу аялах хоёр талын тасалбар бэлэглэх юм.

Мөн баярын хүрээнд уралдаан тэмцээнээс гадна олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Саяхан “Кармен” дуурийг онлайн орчинд зохион байгууллаа. Мөн кино наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай ч энэ жил кино театрууд хаачихсан болохоор богино хэмжээний кино үзвэрийг онлайн орчинд үнэ төлбөргүйгээр шууд дамжуулан үзүүлж байна. Кино үзвэрийн дараа хэлэлцүүлэг өрнөж байгаа тул хүн бүр оролцох боломжтой.
Энэ жилийн өвөрмөц онцлог гэвэл цар тахалтай холбогдуулан бид бүх арга хэмжээ, уралдаанаа цахимаар зохион байгуулж байгаа билээ. Кино наадмаас гадна “Франц хэлтэн орнуудад хэрхэн суралцах вэ” гэсэн бүтэн өдрийн томоохон форумыг энэ сарын 27-ны өдөр онлайнаар зохион байгуулна. Франц Улсад суралцах сонирхолтой залуусыг уг форумд оролцоосой гэж хүсэж байна.
Бас нэгэн онцлууштай арга хэмжээ бол хоолны дугуйлангууд цахимаар хичээллэж байгаа билээ. Канад, Чех, Бельги, Швейцар, Франц, Камерун зэрэг зургаан улсын хоолны дугуйланг бид онлайнаар амжилттай зохион байгуулж байна.

-Та сая уралдааны шагнал нь Франц Улс руу аялах хоёр талын тасалбар гэлээ. Энэхүү шагнал нь хэзээнээс хэрэгжих бол?
-Бид одоогоор хил нээхийг л хүлээж байна. Хил нээгдсэн даруйд бид уралдааны эзнээ Франц руу аялуулах болно.
-Залуус уралдаанд хэр идэвхтэй оролцож байна вэ?
Залуус маань маш идэвхтэй оролцож байгаад миний хувьд баяртай байна. Энэ жил оролцсон оюутан залуус, франц хэл соёлд хайртай бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Мөн ивээн тэтгэгчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэ уралдаан та нарын дэмжлэггүйгээр болохгүй байлаа. Энэ жилийн Франц хэлтний баярыг зохион байгуулахад гүн дэмжлэг үзүүлсэн Францын элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол дахь Кампус Франц, мөн хамтарч зохион байгуулж байгаа Франц хэлтэн багш нарын холбоо, Сити их сургууль, МУИС зэрэг хамтран зохион байгуулагч нартаа баярлалаа.
Мөн зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж, дэмжиж ажиллаж байгаа Канадын Элчин сайдын яам, Бельгийн Элчин сайдын яам, Чехийн Элчин сайдын яамд гүн талархлаа илэрхийлж байна. Энэ жилийн Франц хэлтний баяр маань онлайн хүрээнд амжилттай зохион байгуулагдаад дуусаж байна. Хэрэв ирэх жил КОВИД-19 байхгүй бол илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулна гэж найдаж байна. Та бүхэндээ баярлалаа.


.jpg)
| СЕЛИН МАРТИН: Энэ жил франц хэлтний баяр маш өвөрмөц байдлаар зохион байгуулагдаж байна |
|
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |