• Өнөөдөр 2025-10-08

ЖҮЖИГЧИН У.МИНЖИНД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

         "Х-Түц" продакшны жүжигчин У.Минжингийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнийг бид хошин урлагийн сонирхолтой номеруудаас нь гадна "Сайн уу амьдрал минь 2", "Нийслэл хүүхэн", "Ихэр тавилан", "Би дурламаар байна", "Амьдралын хүрд" зэрэг киноны дүрээр нь мэдэх билээ. Одоо харин үзэгчид түүнтэй "Надад ирээгүй хайр" киноны Хонгороогийн дүрээр уулзаж буй. Галзуу, сэргэлэн зантай Хонгороо найз гэх нэрээр Бүжинд ямархан хандаж, хэрхэн нөлөөлж байгааг үзсэн хэн бүхэн мэдэж буй байх. 
 
    У.Минжин жүжигчний хувьд мөн "Бидний араншин" киноны продюсераар ажилласан юм. Анх "Maaz" хамтлагт дуулж эхэлсэн бөгөөд  "The voice Mongolia" шоунд ч мөн оролцож, амжилттай өрсөлдсөн. 
 
        Тэрбээр "Хүмүүс намайг  “Нийслэл хүүхэн-2” киноны Ундрахын дүрээр илүү мэдэхээс Минжин  гэдгээр нь бага мэдэх байх. Би ер нь нялцгай биш, шулуун шударга, хэлэх гэсэн үгээ шууд хэлдэг, эршүүд талдаа хүн юм болов уу гэж өөрийгөө боддог. Тэр зан чанараараа Ундрахын дүр надтай бага зэрэг төстэй. Дүрийн хувьд хоёр дугаар анги дээрээ би илүү эмэгтэйлэг болсон санагддаг" гэж ярьсан байдаг.

ЖҮЖИГЧИН У.МИНЖИНД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188