• Өнөөдөр 2025-10-08

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

               17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг өнөөдрөөс эхлэн 15-н хүртэл зохион байгуулж байгаа билээ.
 
       “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолд “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “Татар” уран сайхны кино долоон номинацид нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал, “Татар” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээсэн “Татар” уран сайхны киноны уран бүтээлчид шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиолч, шилдэг продюсер, шилдэг зураглаач, шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр зэрэг номинацид нэр дэвшсэн байна.
 
Мөн түүнчлэн тус наадмын Монгол киноны хэсэгт “Татар” уран сайхны кино сонгогдсон бөгөөд тус уран бүтээлийг аравдугаар сарын 9-нд 20:00 цагаас “Prime Cineplex Encanto” кинотеатрт толилуулах юм байна.
Ташрамд дурдахад, “Татар” уран сайхны есдүгээр сарын 19-нд албан ёсны нээлтээ хийснээсээ хойш бүх кинотеатруудаад үзэгчдэд хүрч буй.

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188