• Өнөөдөр 2025-09-30

Жүжгийн зохиолын улсын уралдааны шилдгүүд тодорлоо

2025-09-29,   168

        Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, бүх нийтийн эх хэл, уран зохиолын боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудын үндэсний ухамсар, сэтгэлгээ, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор УДЭТ, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Зохиолчдын эвлэл хамтран “Утга зохиолын 7 хоног” аяныг 2025 оны есдүгээр сарын 22–28-ны өдрүүдэд улс орон даяар өргөн хүрээнд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
 
        Тус аяны онцлох нэгэн үйл ажиллагаа болсон “Жүжгийн зохиолын улсын уралдаан”-д шалгарсан зохиолчид, тэднийг бүтээлийг танилцуулж байна.
 
“Түүхэн сэдэвт жүжгийн зохиол”
 
1-р байр – Б.Сарантуяа  “Цусан тамгатай хатан”
2-р байр – Э.Батболд “Маргааш мандах нар”
3-р байр – О.Элбэгтөгс “Доголон Төмөр: Алтан илдийн гэсгээл”
 
“Аттила хааны тухай жүжгийн зохиол”
 
1-р байр – Д.Төрбат “Аттила”
 2-р байр – Ч.Нарансоёл “Тэнгэрийн ташуур – Аттила”
3-р байр – Т.Султан “Тэнгэрийн ташуур”
“Орчин үеийн сэдэвт жүжгийн зохиол” / Мюзикл жүжгийн зохиол /
1-р байр – Ч.Зоригтбаатар “Хуучин сүмийн дуун”
2-р байр – Н.Бадамжав “Агч мод”
3-р байр – А.Итгэл  “Хаалгаа нээгээрэй”
 
“Хүүхэд, залуучуудын сэдэвт жүжгийн зохиол”
 
1-р байр – О.Элбэгтөгс  “Тэнгисийн хоёр эрэг”
2-р байр – Д.Урианхай “Өглөө бүхэн хүлээлгэх “Ув улаан галт тэрэг”
3-р байр – Д.Дашдондов  “Хийлийн эгшиг”

Жүжгийн зохиолын улсын уралдааны шилдгүүд тодорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188