Агуу физикч Альбер Эйнштейн, Лев Толстойн нэрт роман “Анна Каренина”-гийн гол дүр Анна тэргүүтэйгээс монгол хатад, мохошгүй зоригт баатар, хаад, цалин цагаан өвгөн, цагийг эзэлсэн эрхмүүдийг ч хүүхэлдэйгээр урлажээ, тэд. Үзэсгэлэнгийн үүднээс эхлэн үзэж сонирхтол, модоор урласан гурван хатан “мэндлэн” угтлаа.
.jpg)
Нэг нь улаан эмжээртэй тун ч дэгжин лоовуузтай юм, дунд нь зогсоо нь хатны маягтай малгай толгойдоо өмссөн бол нөгөө нь дээшээ нарийнхан урлалтайг тэргүүн дээрээ залсан байв. Цааш үзтэл холимог техникээр урласан түмэн янзын бүтээл байна. Түүний дотроос Э.Чилүгэн уран бүтээлчийн нум сумаа барьсан баатруудтай монгол ахуй талын бүтээлүүд эрхгүй дотно мэдрэмж төрүүлсэн. Онцолж цааш сонжтол “Олон мэргэдийн хуралдай”, бүжиглэдэг туулай ч “дайралдсан”.
.jpg)
Болоогүй ээ, бас эрхийн чинээхэн хүү ч эгдүүтэй нь аргагүй инээмсэглэн зогссон. Жаахан ач охиноо үүрч алхах цал буурал эмээг, тэгээд бүр өөрийнх нь хайр энэрлээр өсөж том болсноор нь хажууд нь урласан Б.Гэрэлтогтох урлаачийн “Эхийн ач” бүтээл эрхгүй анхаарал татсан. Энэ бол Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар үзэсгэлэн.
.jpg)
Хүүхэлдэй урлаж, бүтээх бүтээхдээ монгол ахуй, морьтон баатрууд, суут хүмүүс, сод эрхмүүдийг сонгодог, өөрийг ч сэтгэдэг, өмнө нь байгаагүйг ч өвөрмөцхөн урладгаараа тэдний бүтээл шинэлэг, содон байна лээ. Энэхүү үзэсгэлэн нь 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжиж ирсэн төрөл бүрийн хүүхэлдэйн уран бүтээлүүдийг нэгтгэн дэлгэж буйгаараа онцлог бөгөөд хүүхэлдэйн урлалыг гардан хөгжүүлж, өөрсдийнхөөрөө сэтгэн төрөлжүүлж байгаа уран бүтээлчдийг үзэгчдэд танилцуулж буйгаараа өгөөжтэй, өргөн цар хүрээтэй өрнөж байгаа аж.
.jpg)
Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс харахад, хүүхэлдэй бүтээсэн төрөл нь хүртэл түмэн ондоо. Тухайлбал, уран сайхны, гар хийцийн, уран бүтээлчийн, загварын болон театр, анимейшн, киноны зэрэг ямар л бол ямар ч төрлийн дүр, хүнийг хүүхэлдэй болгон бүтээсэн нь сонирхолтой, адал явдалтай байв. Түүнчлэн мод, ноос ноолуур, нэхмэлийн утас, арьс, шаазан, акрилк, шүрэн, холимог техник гээд олон төрлөөр дүрүүдээ бүтээж. Тойрч үзээд, төөрөлдөн автаж, удаахан харж, учиртайхан үзэж байгаад бүтээл төрүүлсэн зарим уран бүтээлчээс багахан яриа авч, зарим бүтээлийг нь тайлбарлууллаа. Тэдний дотроос нэхмэл урлалын бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д.Нина гурван ч бүтээлтэйгээ иржээ.
Тэрбээр “Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар үзэсгэлэнд би нэхмэл, сүлжмэл хүүхэлдэйн бүтээлээрээ оролцож байна. Хүүхэлдэйн урлалын төрөлд сүүлийн үед хөгжиж байгаа шинэ урсгал. Миний хувьд 2023 онд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан” гэсэн юм. Харьцангуйн онолыг үндэслэсэн А.Эйнштейныг тэр дугуй унан явж буйгаар урласан байв. Урлах урлахдаа түүний сэтгэж хийх нь хязгааргүй гэсэн утгаар төмрөөр наймын тоо хийж, цөмийн бөмбөгийн томьёог анх зохиосон гэдгээр нь төмөрнийх нь үзүүрт жижигхэн цөмийн бөмбөг зүүсэн байв. Ерөөс бүтээл бүрдээ ийнхүү бүтээлч хандаж, бүтээл болгон хийх гэж буй хүмүүсээ судалж, тэдний онцлогийг шингээж хийдгээрээ түүний урлал онцгой юм билээ.
.jpg)
Бид мөн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн Ж.Өнөржаргалтай уулзахад “Энэхүү үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчдийн 90 орчим бүтээл дэлгэгдсэн. Миний хувьд хоёр төрлийн зургаан бүтээлээр оролцож байна. Нэг нь 3D загвар, нөгөө нь үндэсний загвар. Хүүхэлдэй бүр өөр өөрийн онцлогтой. Хийж байгаа хийцээсээ шалтгаална. Гэхдээ ихэнх нь 6 сараас нэг жилийн хугацаанд хийж байна. Нэг бүтээлд хамгийн доод талдаа хоёр сар зарцуулдаг” гэсэн юм. Биднийг тус үзэсгэлэнд очиход бүтээлээ дэлгэсэн уран бүтээлчдийн ихэнх нь эзгүй байсан учир цөөн уран бүтээлчээс яриа авсан нь энэ юм. Энэхүү үзэсгэлэнд хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшин, Э.Чилүгэн, “Sono animation”, А.Үржинханд, Ү.Болдсайхан, Д.Гантөгс, Г.Түмэндэмбэрэл, Ж.Уранжаргал, Ц.Билгүүн, Е.Анужин, Г.Гомбосүрэн, А.Баярбаатар, Д.Батболд, Э.Бямбабаяр тэргүүтэй олон сайхан авьяаслаг уран бүтээлчид ухаан, сэтгэл, авьяас билиг, уйгагүй хөдөлмөрөөрөө бүтээсэн бүтээлээ энд дэлгэжээ. Тэдний хувьд хүүхэлдэй урлахдаа хамгийн аз жаргалтай байдгаа онцолсон. Тэгэхээр тэдний аз жаргал мэдэрч, хайрлан бүтээсэн урлал бүхэн уншигч танд ч бас хайр, аз жаргалыг өгнө биз ээ. Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар үзэсгэлэн энэ оны наймдугаар сарын 13-26-н хүртэл үргэлжлэх юм.
.jpg)


.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)



.jpg)
| ХҮҮХЭЛДЭЙ УРЛААЧДЫН ЕРТӨНЦӨД СААТАХУЙ |
|
“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |