Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн өндөр дээд одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ардын жүжигчин цолоор МУГЖ, дуучин С.Батсүх энгэрээ мялаасан юм.
Тэрбээр шагналаа гардаж авсныхаа дараа “Миний гурван бадаг дуунд аз жаргал, амжилт минь байжээ. 1993 онд МУГЖ гэдэг цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаас авч байсан бол Ардын жүжигчин хэмээх эрхэм цолыг тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авлаа. Миний аз жаргал, дурсамж, сайхан цаг цугацаа эргэж хөвөрсөн, бодогдсон өдөр байна. Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Миний сэтгэл рүү үргэлж алга ташдаг учраас дуулахаас өөр аргагүй байдаг шүү. Монголчуудтайгаа олон жил дуулахын тулд эрүүл байх хэрэгтэй гэдгээ ойлгож байна. Анх МУГЖ цолыг зүүчихээд зогсож байхдаа “100 сая төгрөг аваад дампуурчихсан” юм шиг бодогдож, хамаг булчин ажиллаж байсан. Өнөөдөр бас дахиад энэ том цолыг хүртэж, “Ард түмэндээ өртэй боллоо” гэж бодож байна. Миний дууг сонсдог бүх хүнд талархлаа. Сайн хүний хэлсэн ганцхан өгүүлбэр хүний амьдралыг өөрчидөг. Завхан аймгийн Хөгжимт бүжгийн театрт ажилд орох үеэр “Завханы театртаа ч байдаг юмуу, эсвэл барилгад явах уу” гэж бодож байсан. Тэр үед Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу сонинд өгсөн ярилцлагадаа “Москва чинь миний хотон дотор л байсан юм байна шүү дээ” гэж хэлсэн байсан. Тэгээд тэрнээс хойш “Ямар ч гэсэн үр шимийг нь үзье” гэж бодоод өнөөдөрт хүрч ирлээ” гэв.
| МУАЖ С.БАТСҮХ: Миний гурван бадаг дуунд аз жаргал, амжилт минь байжээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |