• Өнөөдөр 2025-07-12

МУГЖ Б.БАТЦЭЦЭГЛЭН: Наадмын өмнө төрийн эрхэм дээд шагнал хүртсэндээ их бэлгэшээж байгаа

2025-07-11,   285

          Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт боллоо. Энэ үеэр МУГЖ Б.Батцэцэглэнгийн баяр наадмын сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрбээр "Энэ жилийн наадмын нээлт үнэхээр сайхан боллоо. Жил, жилийн наадам өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ жилийн наадмын өмнө төрийн эрхэм дээд шагнал хүртсэндээ их бэлгэшээж байгаа. Охинтойгоо цуг үзэж байгаа сайхан наадам байна. Удахгүй төрөлх нутаг Улаанбадрах сумын маань 100 жилийн ой болно. Нутгийнхаа зон олонд 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Дэлхийн даяар тархан суугаа нийт монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай" гэлээ.

МУГЖ Б.БАТЦЭЦЭГЛЭН: Наадмын өмнө төрийн эрхэм дээд шагнал хүртсэндээ их бэлгэшээж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188