• Өнөөдөр 2025-07-12

НАЛАЙХЫН НААДАМД ТҮРҮҮЛСЭН ЦЭРГИЙН ЗААН Ө.БАТСУУРЬ ГЭЖ ХЭН БЭ

2025-07-10,   298

        Налайх дүүргийн баяр наадам өчигдөр болж, 128 бөх зодоглолоо. Тус баяр наадамд цэргийн заан Ө.Батсуурь Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн  харцага Н.Ширчинхүүг даван түрүүлж,аймгийн арслан боллоо. Тэрбээр Архангай аймгийн Тариат сумын уугуул бөгөөд 1996 оны зургадугаар сарын 27-нд төрсөн байна. “Бөх билэгт” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034 анги болон “Тааруугийн таван Улиас” ХХК-ийн нэр дээрээс барилддаг түүний хувьд 2022 оны бүх цэргийн наадамд сумын заан цолтой барилдаж, Улсын заан М.Лхагвагэрэлд өвдөг шороодон, Цэргийн заан болсон байдаг. 2015 онд анх сумын начин цолонд хүрч, үргэлжлүүлэн 2017 онд цолоо ахиулж, сумын заан болж, хоёр жилийн дараа мөн л цолоо батлан барилдсан байдаг. Ийнхүү сумын заанаас өнөөдрийг хүртэл аймаг, цэргийн наадмын барилдаануудад амжилттай барилдаж, өдгөө аймгийн арслан цолонд хүрсэн байна.

НАЛАЙХЫН НААДАМД ТҮРҮҮЛСЭН ЦЭРГИЙН ЗААН Ө.БАТСУУРЬ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188