• Өнөөдөр 2025-07-12

Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2025-07-10,   170

           Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 
 
      Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15" гэж заасан байдаг. Иймд дээрх өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
 
 Харин долдугаар сарын 16 буюу Лхагва гаригаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ. Тухайлбал, Лхагва гаригт 3, 8-аар төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй юм.

Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188