• Өнөөдөр 2025-06-07

Жүжгийн зохиолын улсын уралдаан зарлалаа

2025-06-06,   366

       Үндэсний жүжгийн зохиолын өв санг баяжуулж, төв, орон нутгийн театрыг жүжгийн зохиолоор хангах, жүжгийн зохиолчдын оюуны хөдөлмөрийг дэмжих, энэ төрлөөр бүтээл туурвидаг зохиолчдын хүрээг өргөжүүлэх зорилготойгоор Улсын драмын эрдмийн театрын санаачлагаар соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам болон монголын зохиолчдын эвлэлтэй хамтран жүжгийн зохиолын улсын уралдаан зарлаж байгаагаа дуулгалаа.
 
Төрөл сэдэв:
 
1. Түүхэн сэдэвт
2. Аттила хааны тухай сэдэвт
3. Орчин үеийн сэдэвт (мюзикл жүжгийн зохиол)
4. Хүүхэд, залуучуудын сэдэвт зэрэг дөрвөн номинацид уралдааныг зарлаж байна.
 
Шагналын сан нийт 160,000,000₮ бөгөөд номинаци тус бүрийн нэгдүгээр байр 20,000,000₮, хоёрдугаар байр 12,000,000₮, гуравдугаар байр 8,000,000₮ байна. Бүтээлийг наймдугаар сарын 31-ийг дуустал Улсын драмын эрдмийн театрын байранд хэвлэмэл эх, файлын хамт хүлээн авна. Шагналт байр эзэлсэн зохиолуудыг УДЭТ-ын урын санд хадгалж, орон нутгийн театруудад танилцуулна. Мөн шагналт байрт шалгарсан жүжгийн зохиол аль нэгэн театрын тайзнаа анх удаа жүжиг болон тавигдахад эх зохиогчийн хөлс дахин олгогдохгүй.

Жүжгийн зохиолын улсын уралдаан зарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188