• Өнөөдөр 2025-09-03

УДЭТ-ын "Театр студи"-д жүжигчин сонгох шалгаруулалт энэ сарын 18,19-нд болно

2025-06-06,   844

         Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх “Театр-студи” ангид жүжигчин сонгон шалгаруулах шалгалт энэ сарын 18, 19-нд Улсын драмын эрдмийн театрын байранд болно. Уг  шалгаруулалтад  мэргэжлийн урлагийн  их дээд  сургуулиудад  жүжигчин, найруулагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн бакалаврын дипломтой уран бүтээлч орно. (Нас харгалзахгүй) Шалгаруулалтад оролцох уран бүтээлчид нь ур чадварын өндөр түвшинд бэлтгэгдсэн байх шаардлагатай. 
 
              ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ: 2025 оны зургадугаар сарын 17-ны өдрийг дуустал
 
ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://shorturl.at/gP4Q6
 
ЖҮЖИГЧНИЙ УР ЧАДВАРЫН ҮЗҮҮЛБЭРИЙН ТӨРӨЛ:
 
• Дуу (Ари, романс, ардын болон зохиолын дууны аль нэгийг сонгосон байх) 
• Бүжиг (Сонгодог, ардын, цэнгээнт, зохиомжит бүжгийн аль нэгийг бэлдсэн байх) 
• Чөлөөт үзүүлбэр (Өөрийн давуу тал, авьяас, ур чадварыг бүрэн илэрхийлэхүйц үзүүлбэр байх) 
• Монолог (3-5 минут) 
Зургадугаар сарын 17-ны өдрийн 14.00 цагт техникийн зөвлөгөөн Улсын драмын эрдмийн театрын байранд зохион байгуулагдах тул хуралд оролцогч өөрийн биеэр ирэх ба шалгаруулалтын дарааллыг товлоно.

УДЭТ-ын "Театр студи"-д жүжигчин сонгох шалгаруулалт энэ сарын 18,19-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188