Жүжигчин О.Дөлгөөний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнтэй бид "Амьдралд тавтай морил", "Хайрын эрэлд" зэрэг киноны дүрээр нь анхлан танилцаж байсан бол өдгөө тайз, дэлгэцийн дүрүүд нь улам арвижин олон сайхан бүтээлийн эзэн болсон билээ. Энэ өдрүүдэд гэхэд тэр Б.Лхагвасүрэн зохиолчийн "Тамгагүй төр" жүжгийн Гүргэл хатны дүрийг амжилттай бүтээж буй юм.
Тэрбээр СУИС-ийн Кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр 2008-2012 оны хооронд төгсөж, 2017-2019 онд Калифорни мужийн Сан-Франциско хотын Урлагийн академийн их сургуульд жүжигчин болон кино зохиолчоор магистрийн зэрэг хамгаалсан байдаг. Гадагшаа сурахаасаа өмнө тэр оюутны ширээнээс хошин урлагийн тайзан дээр авьяас билгээ сорьж, "Мөрөөдлийн театр"-т ажиллаж байгаад УДЭТ гэх айлд мөн багтаж, "Ромео, Жульетта" жүжгийн Жульетта, "Гамлет"-ын Офелиа тэргүүтэй дэлхийн сонгодог жүжгийн дүрүүдэд ч амжилттай тоглож байсныг үзэгчид мэдэх билээ. Ийн ажиллаж байхдаа тэрбээр 2015 оны "Гэгээн муза" наадмаас Жульеттагийн дүрээрээ шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн байдаг. Ингээд харахаар О.Дөлгөөн жүжигчин дэлгэцийн бүтээлээс гадна хошин урлаг, драмын тайзнаа ч амжилттай гялалзаж, өнөөдөр ч улам чадварлаг, чансаатай уран бүтээлч болон төлөвшиж яваа гэдгийг тоглосон бүтээл бүрийг нь үзэж байгаа хэн бүхэн бахархан хэлэх биз ээ. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.






| ЖҮЖИГЧИН О.ДӨЛГӨӨНД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |