• Өнөөдөр 2025-05-30

ЭХЭМҮТ-д хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийлээ

2025-05-29,   369

                 Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийгдсэн амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслын реципиент нь 13 настай бөгөөд ээж нь хүүхдэдээ бөөрний донор болжээ. УНТЭ  анх  2006 оноос хүүхдэд Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн. Өмнөх 14 мэс засал УНТЭ дээр хийгдэж байсан бөгөөд ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д хийгдсэн анхны мэс засал амжилттай боллоо. Ингэснээр Монгол Улсад 410 дахь, хүүхдэд 15 дахь, ЭХЭМҮТ-д анх удаа  хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгасан мэс засал болж байна.
 
                                                                                                                                                              Эх сурвалж: ЭМЯ
 
 
 

ЭХЭМҮТ-д хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188