"Гэгээн муза-18" наадмын драмын төрлийн шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналтан, "Ододтой бүжиглэе" шоуны хоёрдугаар улирлын ялагч, жүжигчин Т.Энэрлийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр тайзнаа "Инээмтгий хүн", "Шадар гурван цэрэг" тэргүүтэй жүжигт тоглохоос гадна "Хайрын бэлэг", "Эцсийн зогсоол Э цэг", "Гурван найз", "Хайр эргэсэн хавар", "Амьдрал чиний төлөө", "Сүрэг" зэрэг киноны гол болон туслах дүрийг бүтээсэн билээ.
Сэргэлэн цовоо, зөөлөн, танхи, тэгсэн атлаа зоримог дүрүүд түүнийх байдаг.

Тэрбээр "Нэг удаа эсрэг дүрд сонгогдсон ч эерэг юм шиг харагдаж байсан. Энэ бол миний сонголт биш л дээ. Тухайн найруулагч намайг хэрхэн харж байна, тухайн хүнд байх царай, биеийн өгөгдлөөс хамаарах зүйл. Гэхдээ би эсрэг дүрд тоглолттой туслах дүрд тоглох дуртай. Жүжиг, киноны гол дүр үндсэн шугамаа хараад, жүжигчнийхээ хувьд тоглолт гаргахад бага, хурц биш байдаг. Харин уран чадварын хувьд туслах дүр илүү характер гаргах боломжтой" гэж байв.
Түүний өвөө "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны Хөхөөгийн дүрээрээ ард түмэндээ хайрлагдсан нэрт жүжигчин Б.Дашдаваа. Т.Энэрэл жүжигчин манай сайтад өгсөн ярилцлагадаа өвөөгийнхөө талаар "Уран бүтээлчийн хувьд өвөөгийн талаар үлгэр домог шиг л сайхан юм оныг сонссон. Огт бэлдээгүй юм шиг мөртлөө тайзан дээр гарахаараа яаж бодож олов, "Бэлдсэн юм байх даа" гэмээр хүний анхаарлыг өөр дээрээ татдаг, дотроосоо жүжиглэдэг, өөртөө тун итгэлтэй, ассан тоглолттой хүн байсан гэдэг" гэж байсан юм. Түүний ЖҮЖИГЧИН Т.ЭНЭРЭЛ: БИ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖИЛТЭЙ, ЭМЗЭГ, ШАРТАЙ, ХҮЧТЭЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ гэх ярилцлагыг эндээс уншаарай.
Авьяас билиг, авхаалж самбаа дүүрэн түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
.jpg)

| ЖҮЖИГЧИН Т.ЭНЭРЭЛД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |