Зун цаг бол урлаг соёлын халуун улирал билээ. Зургадугаар сард болох тоглолтуудыг хүргэж байна. Манай мэдээг уншаад урлагийн аяллаа төлөвлөөрэй.
“URGAKHUI”
Урин дулаан цагийг тохиолдуулан The Royal Heartaches хамтлаг зургадугаар сарын 06-нд “URGAKHUI” нэртэй бүрэн хэмжээний бие даасан тоглолт болон. Өмнө жил хийгдсэн анхны “KHARUI” тоглолтын тасалбар богино хугацаанд борлогдож дууссантай холбогдон энэ удаад суудал, талбайн багтаамжаа нэмэгдүүлж MBank Arena-д зохион байгуулахаар болжээ.
Тасалбарыг shoppy.mn-с худалдан авах боломжтой:https://shoppy.mn/products/urgakhui-concert-250606
“Эгшиглэнт цэцэрлэг”
Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн оны шилдэг дуу шалгаруулах Морин хуур наадмын хошой шагналт, хөгжмийн зохиолч Довчингийн Цэцэрлэгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн "Эгшиглэнт цэцэрлэг" уран бүтээлийн цэнгүүн зургадугаар сарын 6-нд Соёлын төв өргөөнд тоглогдоно. Тоглолтод Ханьсахын жаргал", "Тэнгэрийн бүсгүй", "Зүүдэнд уяатай аав", "Хайрлаарай", "Эр хүн шиг эр хүн дээ" зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон аялгууг МУАЖ А.Долгор, МУГЖ С.Ганзориг, МУГЖ Т.Батсайхан, СТА Т.Дэлгэрмөрөн, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Т.Төрмандах, А.Түмэн-Өлзий, Ньюанс, Мотив зэрэг хамтлаг дуучид оролцож эгшиглүүлнэ.
Тасалбарыг ticket.mn-с худалдан авах боломжтой:https://www.ticket.mn/event/2596
“All In Hit 2”
Зургадугаар сарын 7-нд “All In Hit 2” тоглолт “HIT PARK”-д зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү тоглолтонд Монголын орчин үеийн хөгжмийн урсгалуудыг нэг дор цуглуулж, үзэгчдэд шинэ мэдрэмж, эрч хүчийг бэлэглэх зорилготой. Тоглолтонд Motive, Negen zugt, Sync, Take off гэсэн хамтлагууд оролцоно.
Тасалбарыг shoppy.mn-с худалдан авах боломжтой:https://shoppy.mn/products/allinhit-2-250607

"Summer Rhythm" Pure Jazz Concert
Төрийн Соёрхолт "Баянмонгол" биг бэнд энэ зуны хэмнэлийг мэдрэх цэвэр жазз концерт зургадугаар сарын 8-нд Улсын Филармонид тоглогдоно. Энэхүү тоглолтонд урилгаар Итали улсын удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин АНДРЕАС МАРИНЕЛЛО удирдан явуулах ба Монголын болон дэлхийн жазз бүтээлүүдээс гадна түүний зохиож найруулсан зохиолын дээжсээс тоглогдоно.
Тасалбарыг ticket.mn-с худалдан авах боломжтой:https://www.ticket.mn/event/2619

“TAEYANG - SUPER CONCERT 2025 IN MONGOLIA”
K-POP урлагийн домогт хамтлаг болох BIGBANG-ийн гол дуучин, дэлхийн алдарт уран бүтээлч TAEYANG нь “Eyes, Nose, Lips”, “Wedding Dress”, “VIBE” зэрэг дэлхийд алдартай уран бүтээлүүдээрээ фэнүүдийнхээ зүрхийг байлдан дагуулсан. Энэ удаа Монголын хөгжмийн тайзан дээр өөрийн өвөрмөц авьяас, эрч хүч, халуун дулаан мэдрэмжээ шууд хүргэхээр зургадугаар сарын 21-нд төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтонд хүчирхэг хоолойтой Солонгосын алдарт дуучин Ailee оролцох юм.
Тасалбарыг shoppy.mn-с худалдан авах боломжтой:https://shoppy.mn/products/superconcert-250621

“Camerton 30th anniversary”
Монголын рок попын амьд домог "Камертон" хамтлаг бие даасан бүрэн хэмжээний “Camerton 30th anniversary” тоглолтоо зургадугаар сарын 28-нд Socialpay Park-д хийхээр болжээ. Энэхүү тоглолт Камертон хамтлагын 30 жилийн уран бүтээлийн тайлан тоглолт юм.
Тасалбарыг shoppy.mn-с худалдан авах боломжтой:https://www.ticket.mn/event/2515
| ТАНИЛЦ: ЗУРГАДУГААР САРД БОЛОХ ТОГЛОЛТУУД |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |