• Өнөөдөр 2025-05-20

"Хунт нуур" балетыг 32 хунтайгаар дахин тоглоно

2025-05-20,   218

                  "Хунт нуур" балетыг ирэх сарын 27,28-нд 32 хунтайгаар тоглохоор болжээ. Тодруулбал, Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Хунт нуур” балет Монголын тайзнаа мэндэлсний хагас зуун жилийн ойн хүрээнд ийнхүү ахин тоглохоор болсон байна.
 
        Энэхүү балетыг 1975 оны зургадугаар сарын 28-нд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр толилуулж байжээ. Удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулуун, хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Зууны манлай балетчин, Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Э.Оюунбат, Ротбардын дүрийг Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулжээ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр түүхт 60 жилийнхээ ойд зориулж, 2023 оны хоёрдугаар сарын 13, 14-нд “Хунт нуур” балетыг анх удаа 32 хунтайгаар толилуулж байсан бол өдгөө хоёр дахиа тоглох байна.

"Хунт нуур" балетыг 32 хунтайгаар дахин тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188