• Өнөөдөр 2025-09-03

Дөрвөн хамтлагийн нэгдсэн "ALL IN HIT" тоглолт болно

2025-05-13,   1029

     "Нэгэн зүгт", "Тake Off", "Motive", "Sync" зэрэг хамтлаг "ALL IN HIT" гэх нэгдсэн тоглолтоо энэ оны зургадугаар сарын 7-нд  Social Park-т тоглохоо мэдэгдлээ.

          Энэхүү тоглолтынхоо хүрээнд тэд бүх цаг үеийнхээ хит дуунуудыг нэгтгэн шинээр бүтээсэн "ALL IN HIT" дууны клипээ цацжээ. Тоглолтод дөрвөн хамтлагийн нийт 14 уран бүтээлч 40 гаруй хит уран бүтээлүүдээ толилуулах аж. Мөн тухайн үед хит дуунуудаараа үзэгчдийг байлдан дагуулж байсан уран бүтээлчид хүрэлцэн ирж сюрприз барих гэнэ. "ALL IN HIT" тоглолтын ерөнхий продюсероор "HIT" продакшны захирал Халзаа буюу М.Даваасүрэн ажиллаж байгаа бол зохион байгуулагч, найруулагчаар жүжигчин Э.Цолмонбаяр ажиллаж байна.
 
     Тоглолтын тасалбарыг shoppy.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой байна.


Дөрвөн хамтлагийн нэгдсэн "ALL IN HIT" тоглолт болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188