Ч.Ганжавхлангийн “Хол биш-2" номыг уншигч танд танилцуулж байна. Тэрбээр энэхүү номынхоо тухай “Хол биш номын хоёр дахь цуврал нь Монголоо хайсан бяцхан тэмдэглэл юм. Үүний тулд Хятад Улсыг дөрвөн удаа зорин очиж, Өвөр монгол, дээд Монгол, Юньнанийн монголчуудтай уулзсан бөгөөд явах тусам, малчин ард, настан буурлуудтайгаа уулзах тусам юу ч мэддэггүйгээ л ойлгож явлаа. Монгол Улсад маань надтай л ижилхэн энэ бүхнийг мэддэггүй олон залуу байдаг учраас тэднийг заавал мэдээсэй гэж энэ номыг бүтээлээ..."гэжээ.

Тус ном "Аяа, ахан дүүс хол биш", "Зүгээр л нисээд оччихсон хөх хот буюу...", "Зүгээр" бүхний цаана...", "Хоёр хонь, нэг ямаа-Хөлөнбуйр аймгийн "Мэргэл" гол", "Арван хоёр жилийн дараа", "Чөтгөрийн улаан жимсийг нүдээр үзсэн нь", "Уулан дээрх аз жаргал ба "Хөдөөний хүмүүс", "Аравхан минутын зайд байсан элэг нэгт монголчууд минь" тэргүүтэй тэмдэглэлээс бүтжээ.
"...Хүний зовж жаргах гэдэг түүнийг яаж харж байгаагаас хамгийн их хамааралтай юм шиг. Мэдээж энэ амьдралд бүх зүйл бидний хүслээр болохгүй. Харин аливаа сайн, мууг яаж хүлээж авахыг хэрвээ хүсвэл бид шийдэж чадна. Тийм ч учраас дүү бид хоёр энэ хэдэн өдөр зүгээр л сайхан байхыг, жаргалтай байхыг, сонгож орхисон. Ямар ч нөхцөлд, бэрхшээл бид хоёрыг зовлонтой болгох боломжгүй бөгөөд ахан дүүс хамтдаа байгаа нь хамгийн чухал байлаа..."
/"Аяа, ахан дүүс хол биш" тэмдэглэлийн хэсгээс.../
"...Би хорвоогийн жамаар бүгд л нэг нэгнийгээ орхин одох ч хамтдаа бүтээсэн дурсамж үүрд мөнх залуугаараа, хамтдаа бүтээсэн тэр л дурсамжаараа хайртай хүмүүс маань бидний сэтгэлд үүрд мөнх амьд орших юм. Хэн нэг нь үгүй боллоо гээд гэр бүлийн зургаас тэр хүн сарнин алга болдоггүй шиг дурсамж бол бидний зүрх сэтгэлд зурж байгаа уран зургууд юм. Хар бараан дурсамжуудыг хэзээ ч сөхөж гаргаж ирэхгүй тэнд нь булшилж орхиод зөвхөн сайн сайхан, хайраар дүүрэн дурсамжаар амьдралаа бүтээж хэн ч энэ хорвоог жинхнээсээ орхин одохгүйгээр үүрд хамтдаа жаргахын төлөө..."
/Хэзээ ч дахиад" тэмдэглэлийн хэсгээс.../
Түүний "Хол биш" номын цувралууд бидэнд юу ч биднээс хол биш, юмс, хүмүүс угтаа их ойрхон гэдгийг мэдрүүлсэн тэмдэглэл, эсээнээс бүтсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь түүнийгээ явсан газар орон, очсон улсынхаа сонин сайхнаас хуучлангаа хүүрнэдэг нь уншигчдын сонирхлыг татдаг билээ.
| ШИНЭ НОМ: "ХОЛ БИШ-2" |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |