• Өнөөдөр 2025-05-14

"Халуун бороо" кино энэ сарын 18-нд нээлтээ хийнэ

2025-04-09,   589

          “Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ дөрөвдүгээр сарын 18-наас үзэгчдийн хүртээл болох эл киноны дууг “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ. 

       Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулсан бөгөөд гол дүрүүдэд Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМ-С буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх, дүрүүдэд Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тоглосон байна.


"Халуун бороо" кино энэ сарын 18-нд нээлтээ хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188