• Өнөөдөр 2025-05-14

А.АРИУНЗАЯА: Ёс зүй, дэгийн байнгын хорооны хурлаар хоёр гишүүний асуудлыг хэлэлцэнэ

2025-04-09,   536

            УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр товлогдсон. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцэх талаар МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа "Өнгөрсөн намар болсон Ёс зүй, дэгийн байнгын хорооны сүүлийн хуралдаанаар Байнгын хорооны дарга Б.Баярбаатар гишүүдийн ирцтэй холбоотой мэдээ мэдээллийг бэлтгэж, хариуцлага тооцох хүмүүс байгаа бол энэ асуудалд анхаарч ажилла гэдэг даалгавар өгсөн. Ингээд 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар ямар нэгэн хүндэтгэн үзүүлэх шалтгаан мэдүүлээгүй, чөлөө аваагүй гишүүдийн цагийг авч үзээд, 40-ээс дээш тасалсан Х.Баттулга гишүүнд журмаар олгогдсон байгаа гурван төрлийн сахилгын шийтгэлээс цалингийн 20 хувь гурав хүртэлх сараар хасах сонголтыг хийсэн. Хоёр дахь асуудал нь М.Нарантуяа-Нара гишүүн иргэдтэй сошиалаар доромжилсон харилцаа үүсгэсэн учраас үүнийг авч хэлэлцэх шаардлага үүссэн байна гэж үзсэн байна. Ингэхдээ энэ нэг удаагийн биш олон удаагийн асуудал гэдгийг Б.Баярбаатар дарга тайлбарласан. Эдгээр хоёр гишүүний Ажлын хэсэг гаргасан. Тэдгээр хүмүүс тогтоолоо боловсруулаад оруулж ирж байгаа" гэв.

А.АРИУНЗАЯА: Ёс зүй, дэгийн байнгын хорооны хурлаар хоёр гишүүний асуудлыг хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188