• Өнөөдөр 2025-04-08

"Нугасны ан" жүжиг энэ сарын 9-нд нээлтээ хийнэ

2025-04-07,   210

            “Pro” театрын уран бүтээлчид Александр Вампиловын алдарт “Нугасны ан” жүжгийн зохиолыг мета драмын хэлбээр РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглох гэж байна. Жүжгийн нээлт ирэх лхагва гаригт буюу энэ сарын 9-ний өдөр 19:00 цагаас болох байна.
 
               Тус театрын уран бүтээлчид өмнө нь Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн визуал драм, Эрнст Теодор Амадей Гофманы “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн жүжиг, мөн Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романаас сэдэвлэсэн физикл драм зэрэг олон бүтээлийг үзэгчдэд толилуулсан билээ.

"Нугасны ан" жүжиг энэ сарын 9-нд нээлтээ хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188