• Өнөөдөр 2025-04-01

"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын дөрвөн тоглолт үлдлээ

2025-03-30,   545

              “Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгохоор зэхээд байгаа юм. Үүний эхлэл болгож Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн "Амьдрахуй" постдрамын жүжгээ "Тусгаар тогтнолын ордон"-ы их танхимд толилуулж буй. Тэгвэл эл уран бүтэээлийн хаалтын тоглолтууд эхэллээ. Ирэх дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл дөрөвхөн удаа тоглоод хаах юм. 
 
     "Амьдрахуй" постдрамын жүжиг нь өнгөрсөн онд нийт 15 мянган үзэгчид хүрч, театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн ураг бүтээл юм. Энэхүү уран бүтээлийг ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Кызыл хотын үндэсний их театр олон улсын франчайз эрхээр худалдан аваад буй. 
Мөн сонирхуулахад, "Орфей" театрын уран бүтээлчид энэ онд "Амьдрахуй" жүжгээ дэлгэцийн уран бүтээл болгохоор төлөвлөжээ.

"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын дөрвөн тоглолт үлдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188