ГҮНЗГИЙ АГУУЛГА

Хүн бүрийн туулж буй амьдрал өөр. Фу Гүй шиг амьдралыг туулж яваа нэгэн ч бидний дунд бий. Гэхдээ хүн бүрийн амьдралд их, бага хэмжээгээр зовлон, жаргал, баяр, гуниг гарцаагүй тохиолдох бөгөөд тэр бүхэнд хүн хэрхэн хандаж, даван туулж байгаагаараа л ондоо байх. Зарим нь өчүүхэн зовлонгийн өмнө сөхөрч, зарим нь харин тэмцэж, нөгөө нэг нь амьдрал угаас ийм зүйл гэдгийг хэдийнэ ойлгож мэдэрчихсэн байдаг болов уу. Гэхдээ эцсийн дүндээ амьдрал гэж юу вэ, амьд явна гэдэг ямар утга учиртайг бид эргэцүүлсээр л байдаг. Яг нэг тогтсон хариулт, яг таг томьёо байхгүй. Тийм болохоор үзэгчдийг амсхийх чөлөөгүй амьдралынхаа дундаас өндийж, амьдралынхаа тухай чөлөөтэй, хязгааргүйгээр бодох боломжийг энэхүү жүжиг олгож байна.
СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН ТОГЛОЛТ

Гол дүрийн жүжигчдийн хоорондын харилцан яриа, үйл хөдлөл үзэгчдийг сэтгэл хөдлөлд автуулж, дүрүүдийн амьдралыг, тэдний мэдрэмжийг мэдрэх боломж олгосон найруулга энэ жүжгийнх. Нэг ёсондоо үйл явдлууд нь тус бүрдээ тодорхой өгүүлэмж, хэлэх санаатай, дүрүүдийнх нь хэлж буй үг, хийж буй үйлдэл тодорхой болохоор сэтгэлд хоногшиж, бодол эргэцүүлэлд хөтөлж байна. Үүнийг жүжиг үзэж суухдаа уншигч та мэдрэх болов уу. Дүрүүд уйлж, баярлаж, гуниж, тэгснээ догдолж, худлаа ярьж, хошигнож, арга мэх хэрэглэж, чин сэтгэлээсээ нэгнээ хайрлаж байна. Энэ бүх мэдрэмжийг ялгаж мэдрэх гол гүүр нь жүжигчдийн сэтгэл хөдөлгөсөн тоглолтууд. Бидний хайртай уран бүтээлчид хэрхэн дүрээ бүтээж, тайзнаа хэрхэн амьдарч байгааг харж, мэдэрч, тэдний авьяас билиг, хичээл зүтгэлийг дэргэдээс нь мэдэрч, таних боломжтой.
ӨӨРСДИЙГӨӨ ХАРАХ МЭТ
.jpg)
Үзэгчдийн дунд суугаа өөр нэгэн Фу Гүй тайзнаас өөрийгөө харж сууж болох юм. Тэр дундаа олон Жя Жэн нар энэ жүжгийг үзэж байгаа байх. Учир нь эмэгтэй хүнд байдаг үнэнч, зөөлөн, амьдралд нугардаггүй сэтгэл Жя Жэнийх. Тэгэхээр энэхүү жүжгийг үзсэн, үзэхээр ирж буй олон эмэгтэй тайзнаас өөрсдийгөө тод томруун харах болов уу гэж бодож байна. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хэзээ ч тасардаггүй итгэл, сэтгэл дотор нь цовхчиж байдаг их гомдол, тунил бүхнийг Жя Жаны дүр тайзнаа гаргаж буй учир өөрсдийгөө үзэж, тольдоосой гэж хүсэж байна.
АМЬДРАЛЫГ ШИНЭ ӨНЦГӨӨС ХАРАХ

Амьдралын үнэ цэнийг ойлгох тусам амьдралаа хайрлаж, бүхнийг шинэ өнцгөөс харах нэгэн санааг энэ жүжиг үзэгчдэд өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Амьдралыг үзэх үзэл тань илүү тэлж, бусдыг хайрлаж, уучилж, тэдэнд болгомж олгож, өөрийгөө чөлөөлж, өнөөдрийн амьдралынхаа үнэ цэнийг улам илүү мэдэрч, байгаа бүхэндээ талархаж, сэтгэл тэнүүн амьдрах урам итгэлийг ч эл жүжгээс авч болмоор. Магадгүй та амьдралыг уйтгартай, нэгэн хэвийн гэж эндүүрч байж мэдэх юм. Бүр одоо ямар азтай, аз жаргалтайгаа байгаагаа анзаарахгүй байж ч болох юм. Тэгвэл жүжгээ үзээд бүгдийг ойлгож, одоо байгаа бүхнээ хайрлах болов уу.

ТЕАТРЫН УУР АМЬСГАЛ
“Амьдрахуй” жүжгийг үзэх нэг шалтгаан бол гарцаагүй театрын уур амьсгалыг бүрэн дүүрэн мэдрэх. Мөнхүү тэдний үзүүлж буй амьдралын нэгээхэн хэсэг болж, гуниглахад нь хамт гуниглаж, баярлахад нь хамт баярлаж буйгаараа театрын шид оршдог. "Орфей" театрын уран бүтээлүүд үзэгчдэд театрын уур амьсгалыг дүүрэн сайхан үзүүлдгээрээ онцлогтой. Тэр дундаа энэ удаагийн тавилт "Тусгаар тогтнол"-ын ордонд тавьж байгаа болохоор үзэгчид, уран бүтээлчид илүү ойртож, нэгдэж байгаагаараа онцлог. Үзэгч танхимын аль ч талаас үзсэн тухтай, дулаахан мэдрэмж төрж байгаа юм.
Х.Анар
| "АМЬДРАХУЙ" ЖҮЖГИЙГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН |
|
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
2026-06-15 16:25:12
Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын жүдочид
2026-06-15 15:38:34
“Чингис хаан” музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтарч ажиллана
2026-06-15 15:13:39
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-15 14:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН САНХҮҮ БЭХЖИХ ТУСАМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ
2026-06-15 13:08:26
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН. ТИЙМЭЭС ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
2026-06-15 13:00:01
Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
2026-06-15 12:55:07
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-06-15 12:49:55
“КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ
2026-06-15 12:15:21
Монголчууд найдвартай, ил тод системээр хандив өгөх хандлага руу шилжиж байна
2026-06-15 12:00:00
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
2026-06-15 10:21:53
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-06-15 09:34:06
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ
2026-06-15 07:32:34
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |