• Өнөөдөр 2025-03-31

Морин хуур, ятга хөгжмийн хосолсон тоглолт болно

2025-03-27,   636

      Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрлын Чөлүгэн квартет буюу дөрвөл, Ятгын квинтет буюу тавалын хамтарсан тоглолт болох гэж байна.
 
“Novel Melody” нэртэй тус тоглолт дөрөвдүгээр сарын 16-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглоно.
 
Тасалбарыг https://ticket.mn/event/2523 болон Улсын Филармонийн кассаас худалдан авах боломжтой.
 
Ятга квинтет Ардын 2 дууны найруулга - "Гоолингоо, Аргагүй амраг"
Н.Жанцанноров /ТХШ, ХБ, АЖ / - "Дэврүү зурвас"
Д.Түвшинсайхан /УГЗ/ - "Асури"
Д.Түвшинсайхан /УГЗ/ - "Хүрэх цэг"
Ryuichi Sakamoto - Merry Christmas Mr Lawrence
Чөлүгэн квартет
Э.Ангир /ӨМӨЗО/ - "Z267"
Д.Түвшинсайхан /УГЗ/ - "Хар цагаан" зэрэг хөгжмийн бүтээлүүд энэхүү үдэш эгшиглэх юм.

Морин хуур, ятга хөгжмийн хосолсон тоглолт болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188