• Өнөөдөр 2025-03-22

"Орфей" театр жүжгүүдээ дахин тоглоно

     “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд тус театрын уран бүтээлчид өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин тайзнаа тоглохоор болжээ.
 
    Тэд өнгөрсөн хугацаанд Германы суут зохиолч И.В.Гётегийн  “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам төрлөөр тайзнаа тавьж байсан. Мөн Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг театрын урлагт дурлагсдад толилуулж байсан билээ. Тэгвэл энэхүү бүтээлүүдээ таван жилийнхээ ойн хүрээнд дахин тайзнаа тоглох болсон байна.
 

"Орфей" театр жүжгүүдээ дахин тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188