• Өнөөдөр 2025-03-14

Орфей театр “I Student” хөтөлбөрөө зарлалаа

2025-03-14,   110

         Монгол Улсын бүх их дээд сургуулийн оюутан суралцагчдад зориулсан театрын боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “I Student” хөтөлбөрийг Орфей театраас зарлалаа. Тус театр нь  2021 онд “I Student” хөтөлбөрийг анхлан санаачилж, тус хөтөлбөрөөр дамжуулан бүхий л жүжгээ оюутан залууст хүргэсээр ирсэн билээ. Энэ удаа дорнын шилдэг зохиолч Үй Хуагийн зохиолоос сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгийг их, дээд сургуулийн оюутнуудад зориулан онцгой хямдралаар үзүүлэхээр боллоо. Тус жүжиг гуравдугаар сарын 27-ний өдрөөс эхлэн Тусгаар тогтнолын ордны их танхимд өдөр бүр тоглогдоно.
"Орфей" театрын таван жилийг ойг угтан амилуулах таван жүжгийн эхнийх нь "Амьдрахуй" постдрамын жүжиг юм.
 
Оюутан суралцагч та бүхэн энд дурдсан https://forms.gle/zMpqRGxhM7kcCviv5 холбоосоор орж, “I student” хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99296467, 94945611 дугаараас аваарай.

Орфей театр “I Student” хөтөлбөрөө зарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188