• Өнөөдөр 2025-01-31

"Жизель" балетыг энэ амралтын өдрүүдэд дахин тоглоно

           Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетыг тайзнаа дахин амилуулах нь. Жизель балетад МУГЖ Б.Саруул, МУСТА М.Нандинцэцэг, Албертад  МУСТА Х.Галтулга, Б.Дөлгөөн нар тус тус гоцлон бүжиглэх байна.
 
        Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жан Коралли, Жюль Перро нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт сонгодог балет юм. Мариус Петипагийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон гэж үзэгддэг. Харин манай улсад анх 1979 онд “Жизель” балетыг тайзнаа амилуулж байжээ.
 
 

"Жизель" балетыг энэ амралтын өдрүүдэд дахин тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188