• Өнөөдөр 2025-04-02

Уран бүтээлийн чанарыг сайжруулах "ШИНЭ ЗАМД" 2025 сургалт, арга зүйн зөвлөгөөн эхэллээ

2025-01-26,   178

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.11 дэх залт, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.2.1 дэх заалтыг үндэслэн Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр болон Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд хамтран Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын дарга, захирал, уран сайхны удирдагч, найруулагч, мэргэжлийн багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, уран бүтээлийн чанарыг сайжруулах, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суурь нөхцлийг бүрдүүлэх зорилгоор "ШИНЭ ЗАМД" 2025 сургалт, арга зүйн зөвлөгөөнийг зохион байгуулна.
 
          Тус сургалт, арга зүйн зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймгийн театр, чуулгуудын дарга, захирал, уран сайхны удирдагч, найруулагч, мэргэжлийн багш нарыг хамруулан УДЭТ, ҮУИТ-ын мэргэжлийн уран бүтээлчид, сургагч багш нар 2025 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 5 хоногийн хугацаанд "Бүжиг дэглэлт, бүжиг", "Хөгжмийн найруулга, хөрвүүлэг, хөгжмийн зохиолын үндэс", "Найруулагчийн ажиллагаа, уран сайхны бодлого", "Байгууллагын стратеги төлөвлөгөө, менежмент, маркетинг" зэрэг 4 багц сэдвийн хүрээнд зохион байгуулна.

Уран бүтээлийн чанарыг сайжруулах "ШИНЭ ЗАМД" 2025 сургалт, арга зүйн зөвлөгөөн эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188