“Хатанбаатар" киноны Баатар Вангийн дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон кино найруулагч, жүжигчин МУУГЗ Л.Эрдэнэбулган тэнгэрт дэвшиж, Монголын урлагт нөхөж баршгүй гарз учирлаа. Түүний бүтээсэн дүр, өвийг бид үеийн үед санан дурсах болно. Түүний гэр бүл, төрөл саданд гүн эмгэнэл илэрхийлье.
1940 оны хоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат \Цонхлон\ сумын Бухын гол хэмээх газар төрсөн.
• 1957-1959 онд Булган аймгийн Соёлын ордонд туслах кино механикч, дуучин
• 1960 оны гуравдугаар сарын 15-наас УХДТ-т найрал дуучин
• 1962-1967 онд БНБАУ-ын Софи хотын Консерваторийн Дуурийн дуучны ангид сурч төгссөн
• 1967-1975 онд УДБТ-т гоцлол дуучин
• 1975-1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Консерваторийн Хөгжмийн театрын найруулагчийн ангийг дүүргэсэн
• 1980-1993 онд УДБЭТ-т гоцлол дуучин, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж байв.
Л.Эрдэнэбулган нь УДБТ-т гоцлол дуучнаар арваад жил ажиллахдаа үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурьд дуулжээ. Үүн дотроос амьдралд нь хайр дурлал, аз жаргалыг харамгүй бэлэглэсэн нэгэн дуурийн дүрийг зайлшгүй онцолдог юм. 1968 оны арваннэгдүгээр сард Амгаланбаатар хотын Жанжны клубт Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол алдарт “Учиртай гурван толгой” дуурь тавигдав. Нансалмаад П.Цэвэлсүрэн, Балганд Б.Готов, Хоролмаад Д.Пүрэвсүрэн, Худалдаачинд Д.Жамъяанжав нар дуулж, М.Санжмятавын удирдсан энэхүү дуурьд Софи хотын консерваторийг дүүргэсэн залуу дуучин Л.Эрдэнэбулган Юндэнгийн дүрд дуулснаараа УДБТ-ын тайзнаа “Эрдэнэбулганы” хэмээх тодотголтой Юндэнгийн дүрийг бүтээх дархан эрхтэй болжээ. Энэ тухайгаа “Төрөлх театрынхаа тайзан дээр ч, урлагийн бригадаар Монгол орноо бүтэн дөрвөн удаа тойрохдоо ч, мөн гадаадын нэг бус орны тайзан дээр ч нүүр бардам Юндэндээ дуулж явлаа. Эргэн санахад, 319 удаа Юндэнд дуулснаа бодохоор юутай их баяр баясгалан...” хэмээжээ.
Л.Эрдэнэбулган нь 1980 онд Хөгжмийн театрын найруулагч мэргэжил эзэмшиж ирснээсээ хойш:
• Түүхт ойн концерт
• Улсын баяр наадмын концерт
• Гадаад улсаас манай оронд айлчлан ирсэн хүндэт зочдод зориулсан концерт
• Аймаг, орон нутагт болж буй түүхт ой, тэмдэглэлт арга хэмжээнд зориулсан концерт
• “Алтан намар” хөгжмийн наадам
• Гадаад оронд зохиогддог Монголын соёлын өдрүүдийн концерт \ЗХУ, Болгар, Чехословак, Польш, Румын, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг 271 концертыг 20-иодхон жилийн хугацаанд найруулан тавьжээ. Энэ бүхнээсээ Л.Эрдэнэбулган найруулагч гурван концертыг онцгойлон дурсах дуртай.
• Нобелийн Энх тайвны шагналт, дээрхийн гэгээнтэн, XIY Далай лам Данзанжамцыг анх удаа Монгол оронд залрахад нь зориулсан хүндэтгэлийн концерт.
Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ, ТШ/, С.Сүндэд /МУУГЗ/
Зураач: Л.Гаваа /МУАЗ, ТШ/
• БНМАУ болон ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчааг угтан авах ёслолын баярт зориулсан хүндэтгэлийн концерт.
Удирдаач: Ч.Жамсранжав /МУУГЗ/, С.Сүндэд /МУУГЗ/
Зураач: Б.Төмөрхуяг
• Монголын нууц товчооны 850 жилийн ойн баярын концерт.
Хөгжмийн зохиолч: Б.Шарав /МУУГЗ, ТШ/
Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ,ТШ/, Н.Бүтэнбаяр /МУУГЗ/
Зураач: Ч.Гунгаасүх /МУАЗ/
“Хатанбаатар” хоёр ангит киноны Магсаржав
“Зарлаагүй дайны оршил” киноны япон генерал Сато
“Нарны унага” киноны Жалцав
“Фронтод явах өргөдөл” киноны Сумын дарга Дорж
“Намар нахиалсан мод” киноны Лодон лам
“Алтан шонхор” хоёр ангит киноны Ниругун баатар
“Цагаан сүүний домог” киноны Бүүвэй баатар
“Ач тус, атаа хорсол” Монгол, БНХАУ-ын хамтарсан у/с кинонд Г.Доржсамбуугийн хамт гол дүр бүтээв.

• “Учиртай гурван толгой” кино опера 1993 он
• “Чин ван Ханддорж” 1994 он
• “Үхэж үл болно-Чингис хаан” 2008 он
• “Хүнчин” 2012 он зэрэг уран сайхны кино,
• Булган аймгийн 60 жил
• Геологи, уул уурхайн 90 жил
• Булган аймгийн Тэшиг сумын 90 жил
• ШШГЕГ-ын 90 жил зэрэг 20 гаруй баримтат кино бүтээсэн.
Л.Эрдэнэбулган бол сайн дуучин, жүжигчин төдийгүй дуурийн авьяаслаг найруулагч тул Монголын хөгжмийн театрыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн гавьатан. Түүний найруулан тавьсан, захиалан хийлгэсэн дууриуд Монголын сонгодог урлагийн түвшинг дэлхийд харуулж байна.
| “Баатар Ван” тэнгэрт дэвшлээ |
|
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
2026-06-15 16:25:12
Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын жүдочид
2026-06-15 15:38:34
“Чингис хаан” музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтарч ажиллана
2026-06-15 15:13:39
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-15 14:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН САНХҮҮ БЭХЖИХ ТУСАМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ
2026-06-15 13:08:26
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН. ТИЙМЭЭС ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
2026-06-15 13:00:01
Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
2026-06-15 12:55:07
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-06-15 12:49:55
“КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ
2026-06-15 12:15:21
Монголчууд найдвартай, ил тод системээр хандив өгөх хандлага руу шилжиж байна
2026-06-15 12:00:00
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
2026-06-15 10:21:53
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-06-15 09:34:06
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ
2026-06-15 07:32:34
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |