• Өнөөдөр 2025-02-05

Зураач Ө.Эрдэнэбулганы бүтээл АНУ-ын хөрөг зургийн нийгэмлэгийн уралдаанд шалгарчээ

2024-12-19,   291

  Монголын  урчуудын эвлэлийн гишүүн, АНУ-ын хөрөг зургийн нийгэмлэгийн гишүүн, зураач Ө.Эрдэнэбулганы бүтээл тус нийгэмлэгээс зохион байгуулж буй уралдааны финалд шалгарчээ. Тэрбээр Италийн Флоренцын Уран зургийн академид суралцаж буй бөгөөд энэхүү уралдаанд түүний бүтээл захиалгын бус хөрөг зураг ангилалд шилдэг 20 зургийн нэгээр шалгарчээ.Дэлхийд томоохонд тооцогддог энэхүү уралдаанд 1000 гаруй зураачид оролцож буй гэнэ. 
 
      Тэрбээр манай сайтад нийтлэгдсэн "Уран бүтээлч болох амархан, харин уран бүтээлч хэвээрээ үлдэх л хэцүү" ярилцлагад хөрөг зургийнхаа талаар "Хөрөг зурахад хоёр төрлийн шалтгаан бий. Эхнийх нь, Европын уран зургийн галерейнуудад байдаг хөрөг зургууд нь тухайн үеийн сэхээтнүүд, хаад, ноёдуудын хамгийн сайн уран бүтээлчээр захиалж зуруулсан бүтээл байдаг. Энэ нь өөрөө урлагийн бүтээл болж үлдсэн. Монголд сүүлийн үед хүмүүс хөрөг зураг зуруулах соёлыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь бол хөрөг зуруулахдаа цээртэй ханддаг байлаа. Миний зургуудын хувьд зарим нь захиалгаар, зарим нь би тухайн хүнийг хараад зурах юм сан гэсэн хүслээс төрдөг. Хүн бүрд өөр өөрийн сайхан төрх байдаг. Тэрийг гаргах юм сан гэж боддог. Нөгөө талаас миний хүүхэд байхаас дотор минь байсан хүний тухай, сайн сайхны тухай мэдрэмж бий. Тэр зүйлээ би бусдын царай, төрхөөс олж харахаараа зурах юм сан гэж боддог ч байж магадгүй" гэсэн байдаг. Ярилцлагыг бүтнээр нь https://ergelt.mn/news/119/single/5805 холбоосоос уншаарай.
 
 

Зураач Ө.Эрдэнэбулганы бүтээл АНУ-ын хөрөг зургийн нийгэмлэгийн уралдаанд шалгарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188