• Өнөөдөр 2025-02-06

“NUTCRACKER” буюу “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” сонгодог хөгжмийн үлгэрийг медиа арт төрлөөр тоглоно

2024-12-08,   139

         Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” сонгодог хөгжмийн үлгэрээс сэдэвлэсэн тайз, дэлгэц хосолсон орчин үеийн технологийн шийдэл бүхий медиа арт төрлийн үзвэрийг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавих гэж байна.
 
        Тус үзвэрийг зохион байгуулж буй Улаанбаатар оркестр нь “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” сонгодог хөгжмийн үлгэр дээр суурилан дүрүүдийг шинэчлэн бүтээж 40 гаруй хөдөлгөөнт зургуудыг нэг бүрчлэн дижиталаар зуруулсан бөгөөд медиа урлаг болон тайзны урлагийг хослуулсан шинэлэг хэв маягийн уран бүтээлийг үзэгч олонд хүргэхээр зорьж байгаа юм. Үзвэрт хүрэлцэн ирсэн зочид медиа арт үлгэрийг дэлгэцнээс үзэнгээ, тайзан дээрх бодит өгүүлэгчийн уран хүүрнэлийг сонгодог хөгжмийн аялгуутай цуг сонсон хүүхэд насныхаа дурсамжаар аялах боломжтой гэдгээрээ онцлогтой байна.
 
Медиа арт үзвэр нь насны ангиллын хувьд 5-аас дээш насны хэн бүхэнд зориулагдсан бөгөөд насанд хүрэгчид ч ирж үзэх боломжтойгоос гадна Улсын Драмын Эрдмийн Театрт  арванхоёрдугаар сарын 25-ны өдөр 16:00,19:00 цагуудад тус тус ганцхан удаа тоглогдох юм.
 Тасалбарыг portal.mn болон shoppy.mn сайтын https://shoppy.mn/products/nutcracker-241225?fbclid=IwY2xjawHA8gpleHRuA2FlbQIxMAABHQ1oC-7YKC5U_knZlhCsdkrzIIBIuLG9d4vG6uuGDRtdj8t5UbnsqYOxCQ_aem_uiHgjAwGYZula5G7WHdebQ холбоосоор орж худалдан авах боломжтой. 
 
Дэлгэрэнгүй мэдээлэл: 97002707

“NUTCRACKER” буюу “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” сонгодог хөгжмийн үлгэрийг медиа арт төрлөөр тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188