• Өнөөдөр 2025-02-06

"Цөмөөхэй" балетыг дахин тоглоно

2024-12-05,   158

     МУГЖ, МУ-ын Соёлын элч Д.Алтанхуягийн найруулсан “Цөмөөхэй” балетыг тоглоход хоёр хоног үлдлээ.

Жилийн турш ажил, хөдөлмөртөө автан өнгийх завгүй явсан Улаанбаатар хотын иргэд, хүүхэд багачуудад жил бүрийн арванхоёрдугаар сард тоглогддог “Цөмөөхэй” балет нь мартагдсан ид шид, хүсэл мөрөөдлийг эргэн авчирдаг.  Айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхэд насны дурсамж үлдээх болоод сайхан сэтгэл ямагт ялна хэмээх итгэлийг түгээх нь тус балетын зорилго юм. 
"Цөмөөхэй" балет нь анх тоглогдож эхэлснээсээ хойш ийнхүү 11 дахь жилдээ УДБЭТеатрын тайзнаа тоглогдох гэж байна. Тус балетад жил бүр балетад дуртай, балетаар хичээллэдэг хүүхэд багачуудыг сонгон шалгаруулан авч тоглуулдгаараа хүүхэд бүрийн мөрөөдөл болсон тоглолтууд жил бүрийн арванхоёрдугаар сард эгшиглэдэг уламжлалтай. Энэ жил 150 гаруй хүүхэд багачууд энэ жилийн тоглолтод оролцож, мэргэжлийн бүжигчний хариуцлагатайгаар сэтгэл догдлон бэлдэж арванхоёрдугаар сарын 7, 8, 14, 15, 21, 22-ний өдрийн 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа тус балетыг тоглох гэж байна.

"Цөмөөхэй" балетыг дахин тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188