• Өнөөдөр 2025-02-06

ДУУЧИН У.МӨНХБАГАНА: Буруу үйлдэлдээ уучлалт гуйж байна

2024-11-17,   529

    Дуучин У.Мөнхбагана буюу Roockie “Cu”-гийн ажилтанд гар хүрсэн бичлэг сошиалд цацагдсан. Тэгвэл тэрбээр тус бичлэгтэй холбоотойгоор дараах тайлбарыг өглөө.

    У.Мөнхбагана "Надад хэлэх хэдэн тайлбар байна. Тайлбараа хэлэхээс өмнө болсон үйл явдалд харамсаж, та бүхнээсээ уучлалт хүсэж байгаагаа илэрхийлье. Нэгдүгээрт, би “CU”-д үнэгүй архи нэхсэн явдал болоогүй. Архи авах гэж ч ороогүй, амттан авах гэж орсон. Тухайн үед уг үйл явдал болоод тухайн хүн бид эв зүйгээ олоод эвлэрсэн, уучлалт гуйсан. Цагдаагийн байгууллагаас хууль ёсны дагуу зохих арга хэмжээгээ ч авсан. Тус бичлэг нь цагдаагийн байгууллага болон тус “CU”-гийн удирдлагад хадгалагдаж байсан. Уг үйл явдал зургаан сарын өмнө болсон. Гэтэл яагаад өнөөдөр худал тайлбартайгаар цацагдах болов гэдэг сонин байна. Гэхдээ үүнийг олж мэдэх боломжгүй байгаа. Эцэст нь өөрийнхөө буруу үйлдэлд та бүхнээс уучлалт гуйж байна" гэв.

ДУУЧИН У.МӨНХБАГАНА: Буруу үйлдэлдээ уучлалт гуйж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188