Аль бага наснаасаа л дуулж, бүжиглэж, жүжиглэсэн “ТОМ” хамтлагийнхныг үзэгч, сонсогчид сайн мэдэх билээ. Тэр дундаа “Том толгойтын адал явдал” цуврал киноны Баатараа, Золбоогийн дүрээр нь бүр ч андахгүй.
Одоогоос гурван жилийн өмнө тэдэнтэй анх уулзахад, “Number one” цомгоо гаргачихсан, “Том тоглоом-гурван эрдэнийн эрэлд” киногоо нээх гээд тун завгүй байлаа. Хэзээнээсээ зүгээр суудаггүй, үргэлж л уран бүтээл нь ундарч, байнгын клип, киноны зураг авалт, тоглолттой байдаг тэд ээлжит тоглолтоо хийхээр өнөөдөр ч мөн завгүй гүйнэ. Учир нь, “ХИЧЭЭЛ ДЭЭР” ТОГЛОЛТОО АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16,17-НД “UB PALACE”-д тоглохоор товложээ. Тэд нээрээ өнгөрсөн гуравдугаар сард хамтлагийнхаа нэрийг “Young22” болгож сольсноо ч дуулгасан билээ.

Жил бүр л хүүхэд багачууд, ер хэн бүхний үзэх дуртай нэг сайхан тоглолтоор сонсогчидтойгоо уулзалт товлодог тэд анх 2019 онд “Том амжилт” тоглолтоо хүргэж, дараа жилийн зургадугаар сарын 1-нд “Нэг хүсэл, нэг мөрөөдөл” тоглолтоо толилуулсан. Харин сүүлийн жилүүдэд мөн эх, үрсийн баярыг тохиолдуулан “Том баяр” концертоо хүргэж, өнгөрсөн жил “Хичээл дээр-2023” тоглолтоо амжилттай тоглосон.
Ерөөс бидний хүүхэд насны дурсамжийг тэдний дуу хуургүйгээр төсөөлөх аргагүй.
“Том 4 толгой”, “Number one” гэх хоёр цомогт нь багтсан дуунууд цөм л бидний хэдийнэ танил бүтээлүүд. Тухайлбал, “Бүх зүйл сайхан болно”, “Амралт”, “Миний нутаг”, “Цодгор хүү”, “Охидын хайрлая”, “Дүү минь”, “Нэг алхам зайд”, “Миний найзууд”, “Чи хуурамч”, “Let,s fly to the moon”, “Jum”, “Нэг хүсэл нэг мөрөөдөл”, “Хүн сайтай лаг найз”, “Тэнэг зүрх”, “Каринтины хүүхдүүд”, “Танилцъя охин”, “Өөдрөг өглөө” гээд хөвөрнө. Дуу хуурын тухайд энэ. Цаашлаад “Том 4 толгой”, “Том 6 толгой”, “Том амжилт”, “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд”, “Хөгтэй аялал, “Каритины хүүхдүүд”, “Сүүдрийн сүнс”, “Өвөөгийн хайр” зэрэг гээд кино бүтээлийг нь бол бараг дүрүүд, үйл явдалтай нь ярих биз ээ, үзэгчид. Түүнээс гадна мөн киногоороо Каннын кино наадамд хүртэл оролцсон амжилттай байгаа билээ.

Ийм л нэг авьяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагт өнөөдөр ч мөрөөдлөө биелүүлсээр урагшилж байна. Тэдний мөрөөдөл хязгааргүй. Тэд хүссэн зорьсондоо бага багаар хүрч, өөрсдийгөө шинэчилж, эрж, хайсаар л явна. Тэд одоо цаашид “Young22” нэрээрээ олон сайхан уран бүтээл, тоглолтыг бидэнд бэлэг барьсаар байх биз ээ. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.



.jpg)

.jpg)
| ТЭДНИЙ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭСЭЭР... |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |