• Өнөөдөр 2025-02-06

"Nomadic ballet" продакшн хоёр ч балетын тоглолтоо үзэгчдэд хүргэнэ

2024-11-04,   184

        Монголын үзэгчдэд сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийг таниулах, сурталчлахад авьяас билгээ зориулж буй хамт олон бол “Nomadic ballet” продакшныхан билээ.
    Тэгвэл тэд арваннэгдүгээр сарын 27-нд Соёлын төв өргөөд Ж.Бизе, П.Мериме, А.Алонсогийн цомнол “Кармен Сюит” сонгодог бүжгэн жүжгийг толилуулах бол арванхоёрдугаар сарын 1-нд “Кармен” контемпорари балетыг тоглох юм.
     Энэхүү балет нь Ж.Бизегийн дуурийн хөгжмийг бүжгэн жүжигт зориулан цомхотгож, хэд хэдэн цохивор хөгжмөөр баяжуулан найруулсан бөгөөд Кубын алдарт бүжиг дэглээч Альберто Алонсо Проспер Меримегийн “Кармен” туужаас сэдэвлэн бүжгэн жүжгийн цомнолыг бичиж, бүжгийг дэглэжээ.

 Харин “Кармен Сюит” сонгодог бүжгэн жүжигт цыган бүсгүй Кармен, түүний дурлалт залуу болох цэрэг Хозе болон бухтай тулалдагч зоригт эр гурвын дунд өрнөх хайр дурлал, хууран мэхлэлт, үхэл хагацлын тухай өгүүлдэг.


"Nomadic ballet" продакшн хоёр ч балетын тоглолтоо үзэгчдэд хүргэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188