• Өнөөдөр 2025-02-06

РЕППЕРЭЭС ЭМЧИЙН ДҮР

2024-10-23,   260

              Реппер ТРИШНА аравдугаар сарын 26-нд аймшгийн баярт зориулж энэ жилийн хамгийн галзуу, үзэгчдтэйгээ хамтарсан буюу амьд үзүүлбэрүүдийг Зайсан Хиллд хийхээр бэлдэж байна. Энэхүү тоглолт нь үзэгчдэд маркетингийн ажлуудаас эхлэн тоглолт хүртэл кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зохиолтой байх юм. Зохиол нь сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэг. Whitegate asylum эмнэлгийн эмч Доктор Тришна. 
 
Сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлгийг сонгосон шалтгаан нь аймшгийн баяртай уялдуулсан боловч нөгөө талаараа өнөөдрийн стресстэй нийгэмд амьдарч буй хүмүүст сэтгэцийн эрүүл мэнд нь бие махбодийн эрүүл мэндээс дутахааргүй чухал асуудал гэдгийг дахин сануулах явдал юм.Үзүүлбэрийн бас нэг гол онцлог нь монголд анх удаа хөгжим, гэрэл, лед визуал, тусгай эффект бүгдийг нь автоматжуулан үзэгчдэд цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээр ажиллаж байна. Өөр үзэл бодол, өөр мэдрэмж, өөр үзүүлбэр, амьд үзүүлбэр үзэхийг хүссэн хэн бүхэн /+16/ өөрийнхөө хамгийн галзуу дүрийг сонгоод, хамтдаа Аймшгийн баярыг тэмдэглэцгээе.Юмс харагдаж байгаа шигээ үнэн биш, чиний мэдэрч байгаа ч мэдрэмж биш, ертөнц чиний эсрэг харин тэр ертөнцийн эсрэг.
 
Тасалбарыг: https://www.portal.mn/events/66e8166afe4047f573276383
 
Ерөнхий зохион байгуулагч: Storyline Creative agency
 
Ивээн тэтгэгч: FUYL, Balmoore, Diablo MN
 
Хамтран зохион байгуулагч: EXA, Audio sense, Carhartt 
 

РЕППЕРЭЭС ЭМЧИЙН ДҮР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188