• Өнөөдөр 2025-04-03

Ж.Вердигийн "Риголетто" дуурийг энэ сарын 12,13-нд тоглоно

2024-10-06,   214

                Ж.Вердийн "Риголетто" дуурийг энэ сарын 12,13-нд УДБЭТ-ийн тайзнаа тоглохоор болжээ. Тус дуурийг Ардын зураач Ч.Гунгаасүх агсны 80 жилийн ойд зориулж, түүний тайз, хувцасны тавилтаар тоглох байна. Дуурийн удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, найруулагчаар Ё.Цэрэндолгор ажиллажээ.

    Ж.Верди 1850 онд Венецийн "Ла Фениче" театраас тавьсан саналын дагуу 3 үзэгдэлт "Риголетто" дууриа бүтээжээ. Цомнолыг Виктор Хюгогийн "Хааны зугаа цэнгэл" зохиолоос сэдэвлэн Ф.М.Пиаве бичсэн байна.Гэхдээ Верди, Пиаве хоёрт уг бүтээлийг хийхэд амар байгаагүй юм. Тэд Хюгогийг "Хааны зугаа цэнгэл" бүтээлийн үндсэн агуулгыг барихаар нэгэнт шийдсэн байсан бөгөөд Хюгог мөрдөж мөшгөж байсан хүндрэл зовлон тэднийг ч мөн дагах болж, Австрийн хяналтын хороо бүтээлийг нь хурааж авах гэж байгаа тухай мэдээлэл авсан байна.
 
        Бүтээлээ авч үлдэхийн тулд Пиаве цомнолынхоо үндсэн санааг өөрчилж хүртэл үзсэн бөгөөд сүүлдээ Вердийн төрсөн тосгонд нуугдан байж дуусгасан түүхтэй. Ингээд хэдийгээр Италийн умард нутгуудад Австрийн хориг, нөлөө өндөр байсан ч "Ла Фенис" театр 1851 онд нээлтийн тоглолтоо хийхэд тасалбар нь урьдчилан зарагдаж, өгүүлшгүй их амжилт, алдар нэрийг авчирчээ. Харин дараа жилээс нь эхлэн Италийн бүхий л театр урын сандаа авч, 1852 оны сүүлээс дэлхий дахинаа олон театрууд тавьж эхэлсэн байна.

Ж.Вердигийн "Риголетто" дуурийг энэ сарын 12,13-нд тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188